Төлбөр хүлээн авах хамгийн энгийн шийдэл!

Та startup-таа төлбөр хүлээн авах гэж байна уу? Byl танд хялбар шийдэл санал болгож байна.

  • Бүртгүүлээд Qpay мерчант эрхээ үүсгэ
  • Byl-ийн API-г ашиглан үйлчилгээгээ холбо
  • Орлогоо шууд дансандаа аваад эхлэ
Холболт хийх

Яагаад Byl гэж?

Byl нь төлбөр хүлээн авах, орлогоо хянах, хөгжүүлэгчдэд зориулсан уян хатан API-г нэгтгэсэн хялбар шийдэл.

Hosted Checkout & Invoice

Төлбөрийн хуудас автоматаар үүсгэж, харилцагчид таны төлбөрийн URL-ийг token-той илгээнэ.

Төлбөрийн хэлбэрүүд

Qpay, socialpay, pocket гэх мэт Монголд түгээмэл ашиглагддаг төлбөрийн хэлбэрүүдийг дэмжинэ.

Админ панел

Орлогоо хялбархан хянах, гүйлгээний түүх, тохиргоог админ панелаас удирдана.

Хялбар API

Гарын авлагатай API-г ашиглан системдээ хурдан бас хялбар холбох боломжтой.

Realtime Webhook

Төлбөр төлөгдөх үед таны серверт webhook хүсэлт цаг алдалгүй илгээнэ.

Орлогоо дансандаа

Харилцагчийн тань төлбөр шууд таны дансанд орно. Byl ямар нэгэн мөнгөн шилжүүлэг хийдэггүй.

Qpay мерчант эрх

Манайхаас шууд Qpay мерчант эрх бүртгүүлэх боломжтой.

"Хөгжүүлэгчийн хувьд би цахим төлбөрийн систем холбоход зарцуулдаг цаг, хүч хөдөлмөр их байдгийг мэдэрсэн. Тиймээс Byl-ийг бий болгож, стартап компаниуд төлбөрийн холболтоо цаг алдалгүй, хялбархан шийдээд өөрсдийн гол ажилдаа төвлөрөхөд нь туслах зорилготойгоор бүтээсэн юм."
Myagmarsuren Sedjav - Founder

Myagmarsuren Sedjav

Үүсгэн байгуулагч

Хэрхэн ажилладаг вэ?

Шинэ төлбөр үүсгэх

API ашиглан хэрэглэгчийн худалдан авалтыг BYL-д checkout болгож бүртгэснээр дахин давтагдашгүй төлбөрийн хуудас үүснэ. Хүсэлтийн хариуд уг хуудасны URL ирэх тул хэрэглэгчийг шууд уг хаяг руу чиглүүлнэ.

curl --location 'https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/checkouts' \
--header 'Content-Type: application/json' \
--header 'Authorization: Bearer $BYL_TOKEN' \
--data '{
    "success_url": "https://example.mn/payment/success",
    "cancel_url": "https://example.mn/payment/cancel",
    "items": [
        {
            "price_data": {
                "unit_amount": 1000,
                "product_data": {
                    "name": "Product 1"
                }
            },
            "quantity": 1
        }
    ]
}'

Та илүү дэлгэрэнгүй манай гарын авлагаас хараарай.

Төлбөр төлөх

Хэрэглэгч төлбөрийн хуудас руу шилжин, хүссэн аргаар төлбөрөө төлнө. Амжилттай төлөгдвөл таны системд Webhook-ээр мэдэгдэнэ. success_url заасан бол хэрэглэгчийг тухайн хаяг руу автоматаар шилжүүлнэ.

Checkout Mockup

Та аль хэдий нь холбосон веб хэрхэн ажиллаж байгааг харахыг хүсвэл манай DEMO сайтаар зочилно уу эсвэл илүү дэлгэрэнгүй гарын авлагаас үзнэ үү.

DEMO Гарын авлага

Үнийн санал, багцын мэдээлэл

Бүх үйлчилгээг дараахь багцуудаар дамжуулан ашиглах боломжтой, зөвхөн гүйлгээ болон төслийн тоогоор ялгаатай.

Starter

₮19,000/сард
  • Бүх төлбөрийн хэлбэр
  • Qpay, Social Pay, Голомт мерчант
  • Хөгжүүлэлтийн API
  • Invoice, checkout hosted хуудас
  • Webhook, realtime notification
  • Qpay мерчант эрх үүсгэх
  • Төсөл: 1 төсөл
  • Гүйлгээ: 1500 гүйлгээ

Таны шинэ төсөл, жижиг бизнесүүдэд зориулсан багц

Most Popular

Growth

₮39,000/сард
  • Бүх төлбөрийн хэлбэр
  • Qpay, Social Pay, Голомт мерчант
  • Хөгжүүлэлтийн API
  • Invoice, checkout hosted хуудас
  • Webhook, realtime notification
  • Qpay мерчант эрх үүсгэх
  • Төсөл: 3 төсөл
  • Гүйлгээ: 15000 гүйлгээ

10 дахин их төлбөр хүлээн авна.

Enterprise

  • Манай бүх үйлчилгээ
  • Төлбөртэй нэмэлт хөгжүүлэлт
  • Уян хатан үнийн санал
  • Byl-тэй холболт хийхэд туслах
  • Найдвартай харилцаа
  • Хариуцлагатай тусламж
  • Төслийн тоо тохиролцох
  • Гүйлгээний тоо тохиролцох

Таны бизнес тусгай хэрэгцээтэй бол, холбогдоорой

Та бүртгүүлээд тест горим ашиглан хөгжүүлэлтээ хийгээрэй. Дэлгэрэнгүйг Тест горим хэсгээс уншаарай.

FAQ

Түгээмэл асуулт хариулт

Byl гэж юу хийдэг вэ?

Byl нь хөгжүүлэгчдэд цахим төлбөрийн системийг вэб сайт эсвэл аппликейшнд хялбархан холбох боломжийг олгодог SAAS үйлчилгээ юм. Та олон төрлийн төлбөрийг нэг дор шийдэж, орлогоо шууд дансандаа хүлээн авч болно.

Төлбөр хэрхэн миний дансанд ордог вэ?

Хэрэглэгчийн төлбөр таны тохируулсан банкны дансанд шууд орно. Byl нь ямар нэгэн гүйлгээг хадгалахгүй, удирддаггүй.

Ямар төлбөрийн хэлбэрүүдийг дэмждэг вэ?

Byl нь QPAY болон бусад түгээмэл төлбөрийн хэлбэрүүдийг дэмждэг. Нарийвчилсан жагсаалтыг бүртгүүлсний дараа харах боломжтой.

Qpay мерчант эрх үүсгэх

Та манай үйлчилгээгээр дамжуулан Qpay мерчантын эрх үүсгэх боломжтой.

Гүйлгээний шимтгэл байдаг уу?

Qpay, socialpay, pocket гэх мэт төлбөрийн хэлбэрийн өөрсдийн гүйлгээний 1% шимтгэл байдаг. Byl ямар нэгэн гүйлгээний шимтгэл авдаггүй (0% байна).

Техникийн дэмжлэг байдаг уу?

Тийм ээ, манай баг танд интеграц хийхэд туслахад бэлэн байна. Чат эсвэл имэйлээр холбогдоорой.

Яагаад Byl-ийг сонгох ёстой вэ?

Byl нь цаг хэмнэж, хялбар холболт хийж, орлогоо саадгүй авах боломжийг олгодог. Стартап болон жижиг бизнесүүдэд онцгой тохиромжтой.