Төлбөрийн дэд бүтцээ Byl-д даатга

Нэг API — QPay, SocialPay, Pocket. Бэлэн төлбөрийн хуудас, signed webhook, орлого шууд таны дансанд.

  • Гүйлгээний шимтгэл 0%
  • Тест горим
  • Хагас өдөрт холбогдоно
byl.mn/dashboard/transactions
Төлбөр Realtime
Нийт орлого
₮48,250,000
Төлбөр
3,912
Byl шимтгэл
₮0
IDХарилцагчДүнТөлөв
ch_13338 Б. Тэмүүлэн ₮25,000 Төлөгдсөн
ch_13337 Nomin Tech ХХК ₮149,000 Төлөгдсөн
ch_13336 Э. Сарантуяа ₮39,000 Төлөгдсөн
ch_13335 Сүлд Медиа ₮1,200,000 Төлөгдсөн
Дэмждэг сувгууд
QPay SocialPay Pocket Голомт банк
Шинэ суваг нэмэгдэхэд таны код өөрчлөгдөхгүй

Byl-ээр төлбөрөө хүлээн авдаг 100+ бизнес

Боломжууд

Төлбөрт хэрэгтэй бүхэн, нэг платформ дээр

Сувгуудын холболтоос эхлээд мэдэгдэл, купон, хяналт хүртэл — та бизнесээ хөгжүүлэхэд төвлөрч, төлбөрийн дэд бүтцийг Byl-д даатгаарай.

01

Бэлэн төлбөрийн хуудас

Нэг API хүсэлтээр checkout эсвэл нэхэмжлэх үүсгээд хэрэглэгчээ шууд чиглүүл. Төлбөрийн UI-д нэг ч мөр frontend код бичих шаардлагагүй.

Гарын авлага →
02

Бүх төлбөрийн суваг нэг дор

QPay, SocialPay, Pocket зэрэг Монголд түгээмэл сувгуудыг нэг холболтоор дэмжинэ. Шинэ суваг нэмэгдэхэд таны код өөрчлөгдөхгүй.

Гарын авлага →
03

Давтагдах төлбөр

Сар, жилээр давтагдах багцаа зараад, сунгалтын сануулга, багц солилт, цуцлалтыг Byl-д даатга. Хэрэглэгч захиалгаа өөрөө удирдана.

Дэлгэрэнгүй →
04

Realtime Webhook

Төлбөр төлөгдмөгц таны сервер рүү webhook илгээнэ. Захиалга автоматаар баталгаажиж, дансаа гараар шалгах ажил үгүй болно.

Гарын авлага →
05

QPay мерчант эрх

QPay-тэй тусдаа гэрээ хийж долоо хоногоор хүлээх хэрэггүй — Byl дээрээс мерчант эрхээ хэдхэн минутад үүсгэнэ.

06

Орлого шууд таны дансанд

Хэрэглэгчийн төлбөр таны банкны дансанд шууд орно. Byl мөнгийг дамжуулдаггүй, барьцаалдаггүй, гүйлгээнээс шимтгэл авдаггүй.

07

Админ самбар

Гүйлгээ, орлого, харилцагч, бүтээгдэхүүнээ нэг дэлгэцээс хяна. Багийн гишүүдээ уриад хамтдаа ажилла.

08

Мэдэгдэл таны сувгаар

Төлбөр орж ирэх бүрд Telegram, Discord эсвэл имэйлээр бодит хугацаанд мэдэгдэл хүлээн ав.

Гарын авлага →
09

Хөнгөлөлтийн код

Хувь эсвэл тогтмол дүнтэй купон үүсгэж, хугацаа болон хэрэглээний хязгаар тавьж борлуулалтаа өсгө.

Дэлгэрэнгүй →
10

Тест горим

Бодит QPay, бодит банкны апп — гэхдээ гүйлгээ бүр ₮50. Урсгалаа жинхэнэ сувгаар туршаад, тохиргооны нэг товчоор live руу шилж.

Дэлгэрэнгүй →
Хэрхэн ажилладаг вэ?

Гурван алхамд амжилттай төлбөр

Byl таны системд орох цэг нь ганцхан API хүсэлт. Үлдсэн бүхнийг — төлбөрийн хуудас, сувгуудын холболт, мэдэгдэл — бид хариуцна.

1

Checkout үүсгэ

Худалдан авалтыг нэг API хүсэлтээр Byl-д бүртгэхэд хариу нь төлбөрийн хуудасны URL байна. Хэрэглэгчээ тийш чиглүүлэхэд таны ажил дуусна.

Checkout API гарын авлага →
201 Created
curl --location \
  'https://byl.mn/api/v1/projects/1/checkouts' \
  --header 'Authorization: Bearer $BYL_TOKEN' \
  --data '{
    "success_url": "https://example.mn/success",
    "items": [{
      "quantity": 1,
      "price_data": {
        "unit_amount": 25000,
        "product_data": { "name": "Сарын эрх" }
      }
    }]
  }'
Хариу
{ "id": 13338, "status": "open",
  "url": "https://byl.mn/h/checkout/13338" }
2

Хэрэглэгч төлбөрөө төлнө

Byl-ийн бэлэн төлбөрийн хуудсан дээр хэрэглэгч дуртай сувгаараа төлнө. Гар утас, компьютер аль алинд төгс зохицно — танд нэг ч мөр UI код бичих шаардлагагүй.

Byl-ийн төлбөрийн хуудас гар утсан дээр — хэрэглэгч банкны апп-аа сонгож байгаа нь
3

Webhook-оор мэдээд идэвхжүүл

Төлбөр амжилттай болмогц таны сервер рүү гарын үсэгтэй webhook илгээнэ — захиалгаа автоматаар баталгаажуулаад үйлчилгээгээ идэвхжүүл.

Webhook гарын авлага →
POST /webhooks/byl signed
{
  "type": "checkout.completed",
  "data": {
    "id": 13338,
    "amount_total": 25000,
    "status": "complete"
  }
}
Найдвартай ажиллагаа

Таны мөнгө бидний дээгүүр дамжихгүй

Byl бол холболт, хяналт, мэдэгдлийн давхарга. Мөнгөн урсгал таны банк, сувгийн хооронд шууд явна.

Мөнгө шууд таны дансанд

Byl мөнгийг хадгалдаггүй, дамжуулдаггүй, барьцаалдаггүй. Төлбөр таны бүртгүүлсэн банкны данс руу шууд орно.

Гарын үсэгтэй webhook

Мэдэгдэл бүр signature-тай ирнэ — таны сервер жинхэнэ эсэхийг шалгаж, давхар боловсруулалтаас сэргийлнэ.

API түлхүүрийн хяналт

Төсөл тус бүрд тусдаа түлхүүр. Хэзээ ч цуцалж, шинэчилж, тест ба live горимоо тусад нь удирдана.

Тест горим ₮50-аар

Тест горимд гүйлгээ бүр ₮50 болж хязгаарлагдана. Live рүү шилжихэд код, API түлхүүр өөрчлөгдөхгүй — тохиргооны нэг л товч.

«Хөгжүүлэгчийн хувьд төлбөрийн систем холбоход зарцуулдаг цаг, хүчийг би өөрөө мэдэрсэн. Стартапууд төлбөрийн холболтдоо цаг үрэлгүй, гол бүтээгдэхүүндээ төвлөрдөг байгаасай гэсэн зорилгоор Byl-ийг бүтээсэн.»
Myagmarsuren Sedjav
Myagmarsuren Sedjav Үүсгэн байгуулагч
Үнэ

Энгийн, урьдчилан тооцоолохуйц үнэ

Byl гүйлгээ бүрээс шимтгэл авдаггүй. Багц бүр бүх боломжийг агуулна — зөвхөн төсөл, гүйлгээний хязгаараар ялгаатай.

Starter

Шинэ төсөл, жижиг бизнест тохирсон эхлэлийн багц.

₮19,000 /сард
1
төсөл
1,500
гүйлгээ
  • Бүх төлбөрийн суваг
  • Hosted checkout, нэхэмжлэх
  • API, Webhook, мэдэгдэл
  • QPay мерчант эрх үүсгэх
  • Хөнгөлөлтийн код
  • Subscription (10 идэвхтэй захиалга)
Бүртгүүлээд эхлэх
Түгээмэл сонголт

Growth

Борлуулалт нь тогтмолжсон, өсөж буй бизнест зориулав.

₮39,000 /сард
3
төсөл
15,000
гүйлгээ
  • Starter багцын бүх боломж
  • Хязгааргүй subscription
  • 10 дахин их гүйлгээний хязгаар
  • 3 төсөл зэрэг ажиллуулах
  • Өсөж буй бизнест тохиромжтой
Бүртгүүлээд эхлэх

Enterprise

Тусгай хэрэгцээтэй томоохон байгууллагад — бидэнтэй холбогдоорой.

Тохиролцоно
  • Төсөл, гүйлгээний тоо тохиролцоно
  • Захиалгат нэмэлт хөгжүүлэлт
  • Холболтод шууд туслалцаа
  • Тусгайлсан дэмжлэг, хариуцлагатай харилцаа
Бидэнтэй холбогдох

Byl гүйлгээнээс шимтгэл авахгүй. Зөвхөн QPay, SocialPay, Pocket зэрэг сувгуудын өөрсдийн ~1% шимтгэл тооцогдоно. Багц идэвхжүүлэхээс өмнө тест горимд бүх урсгалаа туршиж үзээрэй.

Асуулт хариулт

Түгээмэл асуултууд

Хариулт олдсонгүй юу? Бидэн рүү бичээрэй — ажлын өдөрт багтаан хариулна.

Byl гэж юу вэ?

Byl бол Монголын цахим төлбөрийн сувгуудыг (QPay, SocialPay, Pocket гэх мэт) нэг API-аар нэгтгэсэн платформ. Та вэб сайт, аппликейшндээ нэг удаа холбоод бүх сувгаар төлбөр хүлээн авч, орлогоо шууд өөрийн дансанд авна.

Орлого хэрхэн миний дансанд ордог вэ?

Хэрэглэгчийн төлбөр таны бүртгүүлсэн банкны дансанд шууд орно. Byl мөнгийг өөр дээрээ хадгалдаггүй, дамжуулдаггүй — бид зөвхөн холболт, хяналт, мэдэгдлийг хариуцна.

Гүйлгээний шимтгэл хэд вэ?

Byl гүйлгээнээс шимтгэл авдаггүй (0%). Зөвхөн QPay, SocialPay, Pocket зэрэг сувгуудын өөрсдийн 1% орчим шимтгэл л тооцогдоно. Byl-ийн үнэ сарын багцын төлбөрөөр л хязгаарлагдана.

Холболт хийхэд хэр хугацаа шаардагдах вэ?

REST API маань гарын авлага, жишээ кодтой тул ихэнх хөгжүүлэгч хагас өдрийн дотор анхны төлбөрөө хүлээн авдаг. Hosted checkout ашиглавал төлбөрийн UI огт хийх шаардлагагүй.

QPay мерчант эрх хэрхэн авах вэ?

Byl-д бүртгүүлсний дараа админ самбараасаа QPay мерчант эрхийн хүсэлтээ шууд илгээнэ. QPay-тэй тусдаа гэрээ байгуулах шаардлагагүй.

Тест горим гэж юу вэ?

Тест горимд checkout, webhook, мэдэгдэл зэрэг бүх урсгал жинхэнэ төлбөрийн сувгаар ажиллах ба төлөх дүн нь ₮50 болж хязгаарлагдана — хуурамч sandbox биш, зөвхөн жижиг дүн. Live рүү шилжихэд таны код ч, API түлхүүр ч өөрчлөгдөхгүй: төслийн тохиргооноос горимоо солино.

Ямар мэдэгдэл авах боломжтой вэ?

Төлбөр төлөгдөх, захиалгын төлөв өөрчлөгдөх бүрд Telegram, Discord, имэйлээр бодит хугацаанд мэдэгдэл авна. Системийн түвшинд webhook-оор мөн мэдэгдэнэ.

Техникийн тусламж авч болох уу?

Болно. Холболтын явцад гарсан асуултад манай баг чат болон имэйлээр хариулж, шаардлагатай бол хамтдаа дебаг хийнэ. Enterprise багцад тусгайлсан дэмжлэг багтана.

Эхлэхэд бэлэн үү?

Тест горимд карт, гэрээ шаардлагагүй. Эхний төлбөрөө өнөөдөр хүлээн ав.

Шимтгэл 0% Гэрээ шаардахгүй
Үнэгүй эхлэх