Мэдэгдэл
Byl систем нь төлбөрийн гүйлгээ болон захиалгын төлөв өөрчлөгдөх үед таны хүссэн сувгаар (Telegram, Discord) бодит хугацаанд мэдэгдэл илгээх боломжийг олгодог.
Telegram холбох заавар
Telegram-аар мэдэгдэл хүлээн авахын тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ үү:
- BylMNBot бот руу ороод
/startкоманд илгээнэ. - Бот танд хариу болгож таны Chat ID-г илгээх болно (Жишээ нь:
123456789). - Byl Dashboard -> Мэдэгдэл цэс рүү орж Шинэ суваг нэмэх товчийг дарна.
- Хүлээн авах сувгаар Telegram-ыг сонгож, ботоос авсан Chat ID-гаа оруулна.
- Хадгалах товчийг дарснаар тохиргоо дуусна.
Зөвлөгөө
Хэрэв та групп чатад мэдэгдэл хүлээн авахыг хүсвэл ботыг групптээ нэмээд /start команд өгөхөд группийн Chat ID-г харуулах болно.
Discord холбох заавар
Discord-оор мэдэгдэл хүлээн авахын тулд Webhook URL ашиглана:
- Discord сервер дээрээ мэдэгдэл хүлээн авах сувгаа (Channel) сонгоно.
- Сувгийн тохиргоо (Edit Channel) -> Integrations -> Webhooks хэсэг рүү орно.
- New Webhook товчийг дарж шинээр үүсгэнэ.
- Үүсгэсэн Webhook-оо нээж Copy Webhook URL товчийг дарж хуулж авна.
- Byl Dashboard -> Мэдэгдэл цэс рүү орж Шинэ суваг нэмэх товчийг дарна.
- Хүлээн авах сувгаар Discord-ыг сонгож, хуулж авсан Webhook URL-аа оруулна.
- Хадгалах товчийг дарснаар тохиргоо дуусна.
Мэдэгдлийн төрлүүд
Та суваг бүр дээр ямар төрлийн мэдэгдэл хүлээн авахаа сонгож тохируулах боломжтой:
- Нэхэмжлэх төлөгдсөн: Гүйлгээ амжилттай хийгдэх үед илгээнэ.
- Захиалга баталгаажсан: Checkout-оор дамжсан захиалга амжилттай дуусах үед илгээнэ.