Банкны данс
Byl таны орлогыг өөр дээрээ хүлээн авдаггүй — харилцагчийн төлбөр таны банкны данс руу шууд ордог. Тиймээс төсөл бүрд дор хаяж нэг банкны данс бүртгэлтэй байх шаардлагатай.
Данснуудаа удирдлагын буланд төслийнхөө Банкны данс цэсээс удирдана.
Данс нэмэх
- Банкны данс хуудсанд Данс нэмэх товчийг дарна.
- Дараах мэдээллийг оруулна:
- Банк — жагсаалтаас сонгоно.
- Дансны дугаар — 9–12 оронтой тоо.
- Дансны нэр — дансны эзэмшигчийн нэр.
- Хадгалснаар данс бүртгэгдэнэ.
TIP
Бизнесийн баталгаажуулалт хийлгэсэн тохиолдолд үндсэн банкны данс баталгаажсан мэдээллээс автоматаар тохируулагддаг тул ихэнхдээ данс гараар нэмэх шаардлага гардаггүй.
Үндсэн данс
Төслийн данснуудаас нэг нь үндсэн (primary) данс байна — дараагийн орлогууд энэ данс руу төвлөрнө. Дансны жагсаалтад Үндсэн болгох товчоор солино.
Үндсэн данс нь Live горимд шилжих гурван шаардлагын нэг: Live горимд орлого бодитоор орох данс заавал тодорхой байх ёстой.
Данс засах, устгах
- Дансны мэдээллийг хүссэн үедээ засаж болно.
- Идэвхгүй болгосон данс төлбөр хүлээн авахад ашиглагдахгүй.
- Гүйлгээтэй холбогдсон эсвэл үндсэн данс болсон дансыг устгах боломжгүй — эхлээд өөр данс үндсэн болгоно.
Дараагийн алхам
- Test ба Live — Live горимд шилжих шаардлагууд
- Төлбөрийн хэлбэр — QPay, Голомт, Pocket холбох