Skip to content

Хэрхэн баталгаажсан бизнес болох вэ? ​

Byl платформын Live горимд шилжихийн тулд баталгаажсан бизнесийн статустай байх шаардлагатай. Баталгаажсанаар нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар мөн нэмэгдэнэ.

Баталгаажуулалт үнэ төлбөргүй бөгөөд удирдлагын булангаас шууд өөрөө хийнэ — цахим шуудан бичих, банкны мэдээлэл тусад нь илгээх шаардлагагүй.

Хаанаас баталгаажуулах вэ? ​

  1. Удирдлагын буланд нэвтэрнэ.
  2. Багийн тохиргоо доторх «Бизнес баталгаажуулалт» хуудсыг нээнэ.
  3. «Бизнес баталгаажуулах» товчийг дарна.

Товч дарсны дараа таныг манай баталгаажуулалтын түнш TrustAPI-ийн хуудас руу шилжүүлнэ. Тэнд бизнесийнхээ мэдээллийг бөглөж илгээнэ.

Зөвлөгөө: Мэдээллээ бүрэн, үнэн зөв оруулаарай. Энэ нь баталгаажуулалтын явцыг хурдасгахад тусална.

Баталгаажуулалтын алхамууд ​

Баталгаажуулалт гурван алхмаас бүрдэх ба зөвхөн эхнийхийг нь та өөрөө гүйцэтгэнэ:

  1. Бизнесийн баталгаажуулалт — TrustAPI-ийн хуудсаар бизнесийнхээ мэдээллийг баталгаажуулна.
  2. QPay мерчант эрх — баталгаажсан мэдээлэлд үндэслэн автоматаар үүснэ.
  3. Үндсэн банкны данс — баталгаажсан мэдээллээс автоматаар тохируулагдана.

Гурван алхам бүгд амжилттай дуусмагц таны бизнес бүрэн баталгаажина.

Баталгаажуулалтын төлөв ​

«Бизнес баталгаажуулалт» хуудсанд алхам тус бүрийн төлөв харагдана:

ТөлөвТайлбар
Хүлээгдэж байнаАлхам эхлээгүй, өмнөх алхмаа хүлээж байна.
Хийгдэж байнаАлхам идэвхтэй боловсруулагдаж байна.
ДууссанАлхам амжилттай хийгдсэн.
АлдааАлхамд алдаа гарсан тул дахин оролдох шаардлагатай.

Мөн баталгаажуулалтын ерөнхий төлөв дараах байдлаар илэрхийлэгдэнэ:

  • Хянагдаж байна — таны хүсэлт хүлээгдэж, үр дүнг нь удахгүй мэдэгдэнэ. Ихэнх тохиолдолд хариу богино хугацаанд гардаг.
  • Дуусаагүй — та баталгаажуулалтаа эхлүүлсэн ч дуусгаагүй тул үргэлжлүүлэх шаардлагатай.
  • Нэмэлт мэдээлэл шаардлагатай — баталгаажуулалтад нэмэлт мэдээлэл хэрэгтэй тул хуудас руугаа орж мэдээллээ нөхнө.
  • Татгалзсан — хүсэлт татгалзагдсан тул мэдээллээ шалгаад «Дахин баталгаажуулах» товчоор дахин илгээнэ.
  • Баталгаажсан — бизнес бүрэн баталгаажсан.

Санамж: Хэрэв та баталгаажуулалтаа дуусгасан ч төлөв шинэчлэгдээгүй бол хуудасны «Төлөв шинэчлэх» товчийг дарж шинэчилж болно.

Нэмэлт асуулт байвал [email protected] хаягаар холбогдоорой.

Дараагийн алхам ​