Skip to content

Төслийн горимууд: Test ба Live ​

Byl төсөл бүр Test эсвэл Live гэсэн хоёр горимын аль нэгэнд ажиллана.

Test горим ​

Шинэ төсөл Test горимд үүснэ. Энэ горимд ямар ч төлбөр, баталгаажуулалтгүйгээр хөгжүүлэлтээ эхлүүлж болно: бүх зүйл Live горимтой ижил зарчмаар ажиллах бөгөөд зөвхөн гүйлгээ бүр 100 төгрөгөөр хязгаарлагдана. Ингэснээр төлбөрийн бүтэн урсгалыг эрсдэлгүй туршиж, орлого хэрхэн бүртгэгдэж байгааг харна.

Анхааруулга: Test горимд хийгдсэн гүйлгээ зөвхөн туршилтын зориулалттай бөгөөд бодит төлбөрт тооцогдохгүй.

Test горимын жишээ зураг

Live горимд шилжих ​

Live горим нь таны төслийг бодит төлбөрийн системд холбож, хэрэглэгчдээс бодит дүнтэй гүйлгээ хүлээн авах боломжийг олгоно. Шилжихийн өмнө дараах гурван нөхцөлийг хангасан байх шаардлагатай:

  1. Бизнесээ баталгаажуулна
  2. Багц идэвхжүүлнэ — өөрт тохирох багцаа сонгоно.
  3. Үндсэн данс тохируулна — төслийн банкны данснуудаас нэгийг үндсэн (primary) болгоно.

Нөхцөлүүдийг хангасны дараа Төслийн тохиргоо хэсгээс «Live горимд шилжих» сонголтыг хүссэн үедээ идэвхжүүлнэ.

Live горимд шилжих товчлуур

Test ба Live горимын ялгаа ​

ОнцлогTest горимLive горим
Гүйлгээний дүнТогтмол 100 төгрөгБодит үнийн дүн
Бизнес баталгаажуулалтШаардлагагүйЗаавал шаардлагатай
Төлбөртэй багцШаардлагагүйИдэвхтэй байх ёстой
Үндсэн дансны шаардлагаШаардлагагүйҮндсэн данс шаардлагатай
Ашиглалтын зорилгоХөгжүүлэлт, туршилтБодит хэрэглээнд ашиглах

Дараагийн алхам ​