Skip to content

Хөнгөлөлтийн код

Хөнгөлөлтийн код гэж юу вэ?

Хөнгөлөлтийн код нь хэрэглэгчдэд хөнгөлөлт олгох систем юм. Энэ нь гурван үндсэн бүрэлдэхүүнтэй:

  • Хөнгөлөлт (Coupon): Хөнгөлөлтийн дүрэм, хязгаарлалт, хугацаа зэрэг мэдээллийг агуулсан үндсэн тохиргоо
  • Код (Coupon Code): Хэрэглэгчид өгөх бодит код (жишээ: SUMMER2025, SAVE20)
  • Хэрэглээ (Redemption): Хэрэглэгч кодыг ашигласан бүртгэл

Нэг хөнгөлөлт олон кодтой байж болох бөгөөд код бүр нь тусад нь хэрэглэгдэж болно.

Хэрэглэгч кодоо хэрхэн ашиглах вэ?

Checkout хуудасны «Хөнгөлөлтийн код» талбарт кодоо оруулаад «Хэрэглэх» товч дарахад хөнгөлөлт автоматаар тооцогдож, нийт дүн шинэчлэгдэнэ. Нэг checkout дээр зөвхөн нэг код хэрэглэж болох ба хэрэглэсэн кодоо арилгаад өөр код оруулж болно.

Код хэрэглэх үед эхлэх/дуусах огноо, хэрэглээний хязгаар, тухайн хэрэглэгчийн өмнөх хэрэглээ, бүтээгдэхүүний тохирц зэрэг нөхцөлүүд автоматаар шалгагдана.

Хөнгөлөлт үүсгэх

  1. Удирдлагын буланд төслийнхөө Хөнгөлөлт цэсээр орж «Шинэ хөнгөлөлт» товч дарна.
  2. Дараах талбаруудыг бөглөнө:
    • Нэр — хөнгөлөлтийн нэр.
    • Хэрэглэх хүрээЗахиалгын нийт дүн эсвэл Сонгосон бүтээгдэхүүн. Сүүлийнхийг сонгоод бүтээгдэхүүн заагаагүй бол бүх бүтээгдэхүүнд хэрэглэгдэнэ.
    • Хөнгөлөлтийн төрөл ба утгаХувь (%) (хамгийн ихдээ 100) эсвэл Тогтмол дүн (₮).
    • Хамгийн ихдээ хэрэглэх тоо (сонголттой) — нийт хэдэн удаа хэрэглэж болох; хөнгөлөлтийн бүх код энэ хязгаарыг хамтдаа ашиглана. Хоосон үлдээвэл хязгааргүй.
    • Нэг хэрэглэгч хамгийн ихдээ — анхны утга 1, 0 бол хязгааргүй.
    • Эхлэх / дуусах огноо (сонголттой) — хоосон үлдээвэл шууд эхэлж, хугацаа дуусахгүй.
  3. «Хадгалах» товч дарна.

Код үүсгэх

Хөнгөлөлтийн дэлгэрэнгүй хуудасны «Хөнгөлөлтийн код» хэсэгт «Код нэмэх» товчоор үүсгэнэ:

  • Нэг код — кодоо гараар оруулна, хоосон үлдээвэл санамсаргүй код автоматаар үүснэ. Кодод тусдаа хэрэглэх хязгаар өгч болно (хоосон бол хөнгөлөлтийн хязгаарыг ашиглана).
  • Олон код — 1–1000 санамсаргүй код нэг дор үүсгэнэ. Ингэж үүссэн код бүр зөвхөн нэг удаа хэрэглэгдэнэ.

«CSV татаж авах» товчоор бүх кодыг CSV файлаар экспортолж болно.

Тэмдэглэл

  • Код нь checkout амжилттай дууссаны дараа л хэрэглэгдсэн гэж тооцогдоно.
  • Хөнгөлөлтийн дүн захиалгын нийт дүнгээс хэтэрвэл зөвхөн захиалгын дүнтэй тэнцүү хөнгөлөлт олгоно.

Checkout дээр ашиглах шаардлага

  • Захиалгын нийт дүнгээс хөнгөлөх: price_id шаардлагагүй. price_data ашигласан бүтээгдэхүүнтэй хамт ашиглаж болно.
  • Бүтээгдэхүүний хямдрал: Бүх бүтээгдэхүүнд price_id ашиглах шаардлагатай. price_data ашигласан бүтээгдэхүүнд бүтээгдэхүүний хямдралтай хөнгөлөлтийн код хэрэглэх боломжгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг Checkout API хуудаснаас уншина уу.