Skip to content

Facebook Messenger дээр банкны апп нээгдэхгүй

Шинж тэмдэг. Худалдан авагч Facebook эсвэл Messenger-ийн чат дотроос төлбөрийн (checkout) юм уу нэхэмжлэлийн линк дээр дарж орсны дараа банкны хэрэглээг (Khan Bank, Golomt, Social Pay гэх мэт) сонгоход юу ч болохгүй — апп нээгдэхгүй, хуудас хөдөлгөөнгүй хэвээр байна.

Шалтгаан. iOS дээр Facebook болон Messenger линкийг Safari-аар нээхийн оронд өөрийн дотоод хөтчөөр (in-app browser) нээдэг. Тэр дотоод хөтөч банкны аппыг нээхэд шаардлагатай deeplink (khanbank://, golomtbank:// гэх мэт тусгай URL схем)-ийг блоклодог тул төлбөр цаашаа явахгүй.

Энэ нь Byl-ийн бус, iOS дээрх Facebook-ийн дотоод хөтчийн хязгаарлалт юм. Android дээр ихэвчлэн асуудалгүй ажилладаг.

Худалдан авагч хэрхэн шийдэх вэ?

Линкийг гадаад хөтчөөр (Safari) нээж, төлбөрөө үргэлжлүүлнэ:

  1. Дотоод хөтчийн мөрөнд байгаа (нэмэлт) товчийг дарна.
  2. "Open in external browser" / "Safari-аар нээх" сонголтыг сонгоно.
  3. Safari-д нээгдсэн хуудаснаас банкны хэрэглээгээ дахин сонгоно — апп хэвийн нээгдэнэ.

Хэрэв тэр сонголт харагдахгүй бол хаягийн мөрнөөс линкийг хуулж (Copy link) Safari-д хуулан тавьж нээнэ.

Byl автоматаар анхааруулдаг

iOS + Facebook/Messenger дотоод хөтчөөр орж ирснийг Byl автоматаар танина. Ийм тохиолдолд төлбөрийн болон нэхэмжлэлийн хуудсанд дээр нь анхааруулга, доод буланд нь "Open in external browser" гэсэн заавар харуулж, худалдан авагчийг гадаад хөтөч рүү зална.

Анхааруулгыг унтраах

Хэрэв та өөрийн үйлчлүүлэгчидтэй өөр аргаар харилцдаг бол (жишээ нь линкийг зөвхөн Safari/Chrome-оор тарааж байгаа, эсвэл QR кодоор төлүүлдэг) уг анхааруулгыг төсөл тус бүрээр унтраах боломжтой:

Удирдлагын булан → Төсөл → Тохиргоо → Брэндинг → Messenger анхааруулга → унтраагаад Хадгалах.

Өгөгдмөлөөр анхааруулга асаалттай байна. Унтраасан тохиолдолд iOS Messenger-ээр орж ирсэн худалдан авагчид ямар ч анхааруулга харагдахгүй болохыг анхаарна уу.

Урьдчилан сэргийлэх

  • Facebook/Messenger-ээр линк тараахдаа "Safari-аар нээж төлнө үү" гэсэн тайлбарыг хамт бичих.
  • Биечлэн эсвэл дэлгэц дээр төлүүлэх бол Терминал (QR) горим-ыг ашиглах — худалдан авагч банкны аппаа өөрөө нээж QR-ыг уншуулна.

Дараагийн алхам