Skip to content

Нууцлалын бодлого

1. Ерөнхий зүйл

Энэхүү нууцлалын бодлого нь "Кайт Лаб Девелопмент ХХК" (цаашид "Бид" гэх) -н хөгжүүлсэн Byl үйлчилгээг (цаашид "Үйлчилгээ" гэх) ашиглах явцад хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалахтай холбоотой журмыг тодорхойлно.

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахыг эрхэмлэн үздэг бөгөөд Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журам болон олон улсын стандартын дагуу мэдээллийг хамгаалдаг.

2. Цуглуулж буй мэдээлэл

Byl үйлчилгээг ашиглах явцад бид дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:

2.1. Хувийн мэдээлэл

  • Овог, нэр
  • Имэйл хаяг
  • Утасны дугаар
  • Банкны дансны мэдээлэл (зөвхөн төлбөрийн гүйлгээ хийхэд шаардагдах хэмжээний мэдээлэл)
  • Бүртгэлийн мэдээлэл (нэвтрэх нэр, нууц үг гэх мэт)

2.2. Техникийн болон хэрэглээний мэдээлэл

  • IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл
  • Үйлдлийн систем, хөтөчийн төрөл
  • Хэрэглэгчийн үйлдлийн түүх (хуудсанд хандах, гүйлгээ хийх гэх мэт)
  • Күүки болон бусад ижил төрлийн технологиор дамжин цугларсан мэдээлэл

3. Мэдээлэл ашиглах зорилго

Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгчийн бүртгэлийг удирдах
  • Төлбөрийн гүйлгээг хялбарчлах, аюулгүй байдлыг хангах
  • Үйлчилгээний сайжруулалт, хөгжүүлэлт хийх
  • Хууль эрхзүйн шаардлагыг биелүүлэх
  • Үйлчилгээний нөхцөл зөрчсөн тохиолдолд хяналт тавих

4. Мэдээлэл хадгалах хугацаа

Бид хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн шаардлагатай хугацаанд хадгална. Хэрэглэгч үйлчилгээний дансаа устгасны дараа холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллийг тодорхой хугацаанд хадгалж болох бөгөөд энэ хугацаа дуусмагц устгана.

5. Мэдээлэл хуваалцах

Byl нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах нөхцөлүүдэд гуравдагч этгээдтэй хуваалгаж болно:

  • Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (QPay гэх мэт)
  • Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагууд
  • Аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай тохиолдолд
  • Манай үйлчилгээний хөгжүүлэлт, сайжруулалтад туслалцаа үзүүлдэг гуравдагч талуудтай (өгөгдөл шинжилгээ, дэд бүтэц, техник хангамж гэх мэт)

6. Мэдээлэл хамгаалах

Бид хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахын тулд дараах арга хэмжээг авдаг:

  • Шифрлэлтийн технологи ашиглах
  • Өгөгдлийн нууцлалыг сайжруулах дотоод бодлого мөрдөх
  • Нэвтрэх эрх, хяналтын механизмыг тогтмол шинэчлэх
  • Төлбөрийн мэдээллийг гуравдагч этгээдтэй дамжуулахгүй байх

7. Күүки болон мөрдөх технологи

Byl нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулахын тулд күүки болон бусад мөрдөх технологийг ашиглаж болно. Хэрэглэгч өөрийн хөтчийн тохиргоогоор дамжуулан күүки ашиглалтыг хянах, устгах боломжтой.

8. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч өөрийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхийг эдэлнэ:

  • Өөрийн мэдээлэлд хандах, засварлах
  • Мэдээлэл устгах, өөрчлөх хүсэлт гаргах
  • Мэдээлэл цуглуулах, ашиглахыг эсэргүүцэх
  • Мэдээлэл дамжуулах эрхээ эдлэх

9. Өөрчлөлт ба шинэчлэлт

Бид энэхүү нууцлалын бодлогыг цаг тухайд нь шинэчлэх эрхтэй. Шинэчилсэн хувилбарыг вэбсайт болон хэрэглэгчдэд мэдэгдэх замаар нийтэлнэ.

10. Холбоо барих

Хэрэв танд нууцлалын бодлоготой холбоотой асууж тодруулах зүйл байвал дараах хаягаар холбогдоно уу: