Терминал (QR) горим
Киоск, ПОС зэрэг банкны апп суугаагүй, хүн оролцоогүй төхөөрөмж дээр төлбөрийн хуудсыг харуулах үед банкны апп-руу үсрэх линкүүд хэрэггүй — харин QR кодыг шууд, томоор харуулах шаардлагатай байдаг. Үүнд зориулж hosted хуудсууд view=only-qr query string-ийг дэмждэг.
Дэмжигдэх хуудсууд
- Invoices: Нэхэмжлэхийн хуудас.
- Checkout: Төлбөрийн хуудас.
Хэрхэн ашиглах вэ?
Хуудасны URL хаягт view=only-qr параметрийг залгана:
https://byl.mn/h/invoice/9054/7ejYGGc0zOLa0cwWvmI33uc1ct1XzJVb?view=only-qr
https://byl.mn/h/checkout/19157/jhhXr5H9?view=only-qrЭнэ горимд хуудас дараах байдлаар ажиллана:
- Банкны апп сонгох товчнууд харагдахгүй — дэлгэцийн хэмжээнээс үл хамааран зөвхөн QPay QR код томоор харагдана.
- Хуудас төлөлтийг тасралтгүй шалгана. Энгийн горимд хэсэг хугацааны дараа автомат шалгалт зогсдог бол терминал горимд төлөлт хийгдэх хүртэл үргэлжилнэ.
- QR кодын хүчинтэй хугацаа дуусахад хуудас шинэ QR-ыг автоматаар үүсгэж харуулна — терминалын дэлгэц дээр хуучирсан, төлөх боломжгүй QR үлдэхгүй.
theme параметртэй хамт хэрэглэж болно:
https://byl.mn/h/invoice/9054/...XzJVb?view=only-qr&theme=lightНэхэмжлэхийн хуудас
view=only-qr-тэй нээгдмэгц төлбөрийн хэлбэр сонгуулахгүйгээр QPay төлбөрийг автоматаар үүсгэж, QR кодыг шууд харуулна. Ямар ч товч дарах шаардлагагүй.
Төсөлд QPay идэвхгүй бол хуудас энгийн төлбөрийн хэлбэр сонгох дэлгэц рүү буцаж унана.
Checkout хуудас
Checkout нь баталгаажуулах алхамтай (и-мэйл, төлбөрийн хэлбэр) тул view=only-qr нь төлбөрийн алхамд үйлчилнэ: «Үргэлжлүүлэх» товч дарсны дараах хуудас зөвхөн QR код харуулна. Параметр нь баталгаажуулах алхмаас төлбөрийн алхам руу автоматаар дамжина.
Тэмдэглэл:
viewпараметртonly-qr-ээс өөр утга дамжуулбал үл хэрэгсэж, хуудас энгийн горимоороо ажиллана.