Skip to content

Dark/Light горим ​

API ашиглан үүсгэсэн төлбөрийн хуудсууд (нэхэмжлэх болон checkout) Dark, Light, System горимуудыг дэмждэг тул өөрийн вэб хуудсын харагдац, брэндийн загварт тохируулж болно.

Хэрхэн ашиглах вэ? ​

Хуудасны URL хаягт theme query string-ээр горимоо дамжуулна. Жишээлбэл:

Дэмжигдэх утгууд:

  • ?theme=light — Light горим.
  • ?theme=dark — Dark горим.
  • ?theme=system — хэрэглэгчийн төхөөрөмж, хөтчийн тохиргоонд тулгуурлан Light эсвэл Dark горимыг автоматаар сонгоно.

Өгөгдмөл горимын тохиргоо ​

URL-д theme параметр заагаагүй үед төслийн өгөгдмөл горим хэрэглэгдэнэ. Үүнийг удирдлагын буланд төслийнхөө Тохиргоо хуудасны Dark/Light горим талбараас сонгож хадгална.

Дараагийн алхам ​

  • Invoices — нэхэмжлэхийн хуудас үүсгэх
  • Checkout — төлбөрийн хуудас үүсгэх