Нэхэмжлэх
Нэхэмжлэх нь тодорхой мөнгөн дүнг харилцагчаас хүсэх хамгийн шулуун арга юм. Үүсгэхэд дахин давтагдашгүй веб хаяг (url) буцах бөгөөд харилцагчаа тэр хаяг руу чиглүүлэхэд төлбөрийн хэлбэр сонгох, төлөх, баримт авах бүх зүйлийг Byl зохицуулна.
Нэхэмжлэх төлөгдмөгц webhook-оор invoice.paid event илгээгдэх тул өөрийн системд цаг алдалгүй мэдэх боломжтой.
Төлөвүүд
“Төлөвүүд” хэсэг| Төлөв | Тайлбар |
|---|---|
draft |
Үүссэн ч эцэслээгүй. Төлбөр хүлээн авахгүй. |
open |
Эцэслэгдсэн, төлбөр хүлээж байна. Харилцагчид үзүүлж болно. |
paid |
Төлөгдсөн. invoice.paid webhook илгээгдсэн байна. |
void |
Хүчингүй болгосон. Дахин төлөх боломжгүй. |
Шинээр үүсгэсэн нэхэмжлэх auto_advance (өгөгдмөл true) тохиргооны улмаас шууд open төлөвт шилжинэ. auto_advance: false дамжуулбал draft төлөвт үүснэ.
Нэхэмжлэх объект
“Нэхэмжлэх объект” хэсэг| Талбар | Төрөл | Тайлбар |
|---|---|---|
id |
Number | Нэхэмжлэхийн ID. |
status |
String | Төлөв: draft, open, paid, void. |
amount |
Number | Мөнгөн дүн (төгрөг). |
description |
String | Тайлбар. |
client_reference_id |
String | Танай систем дэх захиалгын дугаар. Байхгүй бол null. |
number |
String | Дахин давтагдашгүй нэхэмжлэхийн дугаар. |
url |
String | Харилцагчид үзүүлэх нэхэмжлэхийн веб хуудас. |
customer_id |
Number | Холбогдсон харилцагчийн ID. |
project_id |
Number | Byl төслийн ID. |
due_date |
Date | Төлвөл зохих эцсийн хугацаа. |
created_at |
Date | Анх үүссэн огноо. |
updated_at |
Date | Өөрчлөлт орсон огноо. |
Огнооны талбарууд (due_date, created_at, updated_at) нь ISO 8601 хэлбэрээр, UTC цагаар, Z дагавартай буцна — жишээ нь "2026-09-01T06:30:00.000000Z". Дэлгэрэнгүйг Огноо ба цагийн бүс хэсгээс үзнэ үү.
Нэхэмжлэх үүсгэх
“Нэхэмжлэх үүсгэх” хэсэгPOST /v1/projects/:project_id/invoices| Параметер | Төрөл | Заавал эсэх | Тайлбар |
|---|---|---|---|
amount |
Number | true | Мөнгөн дүн. Хамгийн багадаа 10, аравтын 2 орон хүртэл. |
description |
String | false | Тайлбар. 255 тэмдэгт хүртэл. |
due_date |
Date | false | Төлвөл зохих эцсийн хугацаа. Y-m-d H:i:s, Y-m-d эсвэл ISO 8601 хэлбэртэй байна. Цагийн бүс заагаагүй бол Улаанбаатарын цагаар (UTC+8) тооцно. Одоогийн цагаас хойш байх ёстой. Өгөгдмөл: 1 хоногийн дараа. |
auto_advance |
Boolean | false | true (өгөгдмөл) бол шууд open төлөвт шилжинэ. false бол draft хэвээр үлдэнэ. |
client_reference_id |
String | false | Танай систем дэх захиалгын дугаар. 48 тэмдэгт хүртэл. Хариу болон webhook-д буцаж ирэх бөгөөд энэ дугаараар лавлах боломжтой. |
customer_id |
Number | false | Харилцагчийн ID. Заавал төслийн харилцагч байна. |
due_date-ийн хэлбэр
“due_date-ийн хэлбэр” хэсэгdue_date-д дараах хэлбэрүүдийн аль нь ч тохирно:
| Хэлбэр | Жишээ | Хэрхэн тооцох |
|---|---|---|
Y-m-d H:i:s |
2026-09-01 14:30:00 |
Улаанбаатарын цагаар (UTC+8). |
Y-m-d |
2026-09-01 |
Тухайн өдрийн 00:00:00, Улаанбаатарын цагаар. |
| ISO 8601, цагийн бүстэй | 2026-09-01T14:30:00+08:00 |
Заасан цагийн бүсээр. |
| ISO 8601, UTC | 2026-09-01T06:30:00Z |
UTC цагаар. |
Ямар хэлбэрээр илгээснээс үл хамааран хариунд due_date нь үргэлж ISO 8601, UTC (Z дагавартай) хэлбэрээр буцна. Жишээ нь 2026-09-01 14:30:00 илгээвэл хариунд "due_date": "2026-09-01T06:30:00.000000Z" ирнэ.
due_date нь одоогийн цагаас хойш байх ёстой — өнгөрсөн огноо илгээвэл 422 валидацын алдаа буцна.
Жишээ хүсэлт
BYL_PROJECT_ID="таны төслийн ID"BYL_TOKEN="таны API token"
curl -X POST https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/invoices \ -H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \ -H 'Accept: application/json' \ -H 'Content-Type: application/json' \ -d '{ "amount": 500, "description": "Test invoice", "auto_advance": true }'Жишээ гаралт
{ "data": { "id": 5708, "status": "open", "amount": 500, "description": "Test invoice", "client_reference_id": null, "number": "DEMO-0011", "customer_id": null, "project_id": 1, "url": "https://byl.mn/h/invoice/5708/XN3GbRBxTslkMCeDj10CJtqlHiPfcmZ8", "due_date": "2026-08-06T13:13:07.000000Z", "created_at": "2026-08-05T13:13:07.000000Z", "updated_at": "2026-08-05T13:13:07.000000Z" }}Хариунд ирсэн url руу харилцагчаа чиглүүлнэ. Хаягт secret багтсан тул таахын аргагүй боловч зөвхөн тухайн харилцагчид дамжуулахыг зөвлөж байна.
Нэхэмжлэх лавлах
“Нэхэмжлэх лавлах” хэсэгGET /v1/projects/:project_id/invoices/:invoice_idТөлөгдсөн эсэхийг шалгах, дүн, дугаарыг дахин уншихад ашиглана.
Жишээ хүсэлт
curl -X GET https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/invoices/5708 \ -H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \ -H 'Accept: application/json'Жишээ гаралт
{ "data": { "id": 5708, "status": "paid", "amount": 500, "description": "Test invoice", "client_reference_id": null, "number": "DEMO-0011", "customer_id": null, "project_id": 1, "url": "https://byl.mn/h/invoice/5708/XN3GbRBxTslkMCeDj10CJtqlHiPfcmZ8", "due_date": "2026-08-06T13:13:07.000000Z", "created_at": "2026-08-05T13:13:07.000000Z", "updated_at": "2026-08-05T13:13:20.000000Z" }}Харилцагчийн дугаараар лавлах
“Харилцагчийн дугаараар лавлах” хэсэгGET /v1/projects/:project_id/invoices/by-client-reference-id/:client_reference_idByl-ийн нэхэмжлэхийн ID-г өөр талдаа хадгалаагүй бол үүсгэхдээ дамжуулсан client_reference_id (танай захиалгын дугаар)-аар шууд лавлана. Хариу нь нэхэмжлэх лавлах-тай ижил.
Лавлалт зөвхөн тухайн төслийн дотор хийгддэг — өөр төслийн ижил дугаартай нэхэмжлэх хэзээ ч буцахгүй. Тохирох нэхэмжлэх байхгүй бол 404 буцна.
Жишээ хүсэлт
curl -X GET https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/invoices/by-client-reference-id/order_842 \ -H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \ -H 'Accept: application/json'Жишээ гаралт
{ "data": { "id": 5708, "status": "paid", "amount": 500, "description": "Test invoice", "client_reference_id": "order_842", "number": "DEMO-0011", "customer_id": null, "project_id": 1, "url": "https://byl.mn/h/invoice/5708/XN3GbRBxTslkMCeDj10CJtqlHiPfcmZ8", "due_date": "2026-08-06T13:13:07.000000Z", "created_at": "2026-08-05T13:13:07.000000Z", "updated_at": "2026-08-05T13:13:20.000000Z" }}Нэхэмжлэх хүчингүй болгох
“Нэхэмжлэх хүчингүй болгох” хэсэгPOST /v1/projects/:project_id/invoices/:invoice_id/voidНэхэмжлэхийг хүчингүй болгоно — түүнээс хойш төлбөр хүлээн авахгүй. Хүчингүй болсон нэхэмжлэх түүх, тайланд үлдэх тул буруу үүсгэсэн нэхэмжлэхийг устгахын оронд хүчингүй болгохыг зөвлөж байна.
Жишээ хүсэлт
curl -X POST https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/invoices/5711/void \ -H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \ -H 'Accept: application/json'Жишээ гаралт
{ "data": { "id": 5711, "status": "void", "amount": 500, "description": "Test invoice", "client_reference_id": null, "number": "DEMO-0011", "customer_id": null, "project_id": 1, "url": "https://byl.mn/h/invoice/5711/XN3GbRBxTslkMCeDj10CJtqlHiPfcmZ8", "due_date": "2026-09-08T16:33:41.000000Z", "created_at": "2026-09-07T16:33:41.000000Z", "updated_at": "2026-09-07T16:33:50.000000Z" }}Нэхэмжлэх устгах
“Нэхэмжлэх устгах” хэсэгDELETE /v1/projects/:project_id/invoices/:invoice_idНэхэмжлэхийг жагсаалтаас нуух үйлдэл. Хариунд deleted_at огноо буцна.
Жишээ хүсэлт
curl -X DELETE https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/invoices/5711 \ -H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \ -H 'Accept: application/json'Жишээ гаралт
{ "data": { "id": 5711, "deleted_at": "2026-09-07T16:30:35.000000Z" }}