Skip to content

Billing portal — Багцын удирдлага

Billing portal нь таны хэрэглэгч багцаа өөрөө удирдах self-service хуудас юм: сунгах, багц солих, цуцлах/буцаах, төлбөрийн түүхээ харах. Portal болон түүнээс илгээгдэх бүх имэйл таны брэндээр (нэр, лого, өнгө) харагдана.

Portal-д Byl данс, нууц үг шаардлагагүй — хандалт нь түр хугацааны session линкээр хийгдэнэ. Линк бүр тодорхой хугацааны дараа хүчингүй болдог тул алдагдсан линк аюул учруулахгүй.

Portal-ийн линк хэрэглэгчид хэрхэн хүрэх вэ

Гурван зам байна:

ЗамТайлбар
Byl автоматаарБагц үүсэх, сунгалт дөхөх, цуцлагдах бүрд Byl хэрэглэгч рүү portal линктэй имэйл илгээдэг. Линк нь тухайн үйлдэлд хангалттай урт хугацаагаар хүчинтэй байна.
Таны аппликэйшнээсХэрэглэгч таны системд нэвтэрсэн үед "Миний багц" зэрэг товчоор portal руу оруулах бол доорх API-аар session үүсгээд түүний URL руу чиглүүлнэ.
Удирдлагын буландSupport-ийн үед (чат, утас) харилцагчийн дэлгэрэнгүй хуудасны Billing portal → Линк үүсгэх товчоор 24 цагийн хүчинтэй линк үүсгэж, харилцагчид гардуулна.

TIP

Хугацаа дууссан линкээр орсон хэрэглэгчид шинэ линкийг бүртгэлтэй имэйл рүү нь илгээх боломж portal дээр санал болгогдоно — линк хэзээ ч бүрэн "үхдэггүй".

Ихэнх тохиолдолд Byl-ийн автомат имэйлүүд хангалттай тул танаас нэмэлт ажиллагаа шаардлагагүй. Session API нь зөвхөн өөрийн аппликэйшн дотроос хандалт өгөх шаардлагатай үед хэрэгтэй.

Session үүсгэх

POST /v1/projects/:project_id/billing-portal/sessions
ПараметерТөрөлЗаавал эсэхТайлбар
customer_idNumbertrueХарилцагчийн ID.

Session нь үүсгэснээс хойш 30 минут хүчинтэй. Хэрэглэгч portal-д орох бүрд шинэ session үүсгэж чиглүүлээрэй — session-ий URL-ыг хадгалж, дахин ашиглах шаардлагагүй.

WARNING

Session линк нь өөрөө хандалтын эрх учраас хэрэглэгчийг өөрөө таньсны дараа үүсгэнэ. Session үүсгэх хүсэлтийг хэрэглэгчийн browser-оос бус, өөрийн серверээс илгээнэ — эс бөгөөс API токен нь харилцагчид харагдана.

Жишээ хүсэлт

shell
BYL_PROJECT_ID="таны төслийн ID"
BYL_TOKEN="таны API token"

curl -X POST https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/billing-portal/sessions \
    -H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \
    -H 'Accept: application/json' \
    -H 'Content-Type: application/json' \
    -d '{
          "customer_id": 12
      }'

Жишээ гаралт (201 Created)

json
{
  "data": {
    "url": "https://byl.mn/h/billing-portal/Yi7smBukXN3GbRBxTslkMCeDj10CJtqlYi7smBukXN3GbRBxTslkMCeDj10CJtql",
    "expires_at": "2026-07-23T04:40:00.000000Z"
  }
}

Ердийн урсгал

Хэрэглэгч таны апп-д нэвтэрсэн байна
  │ "Миний багц" дарна

Таны сервер POST /billing-portal/sessions дуудна
  │ хариунд url ирнэ

Хэрэглэгчийг url руу redirect хийнэ

Portal дээр юу байдаг вэ

Portal нь тухайн харилцагчийн бүх багцыг нэг дор харуулна:

ҮйлдэлТайлбар
Төлөв харахБагц, үнэ, статус, эрхийн дуусах хугацаа, үлдсэн хоног
СунгахХэдэн мөчлөгөөр сунгахаа сонгоод (сарын багц: 1–12 сар, жилийн: 1–3 жил) checkout-оор төлнө
Багц солихТөслийн бусад recurring үнэнүүдээс сонгоно; үлдсэн хоногийн кредит шинэ дүнгээс хасагдана
Цуцлах / буцаахЦуцлалт хүсэх, мөчлөг дуусахаас өмнө цуцлалтаа буцаах
Дахин авахЦуцлагдсан багцаа шинээр эхлүүлэх
Төлбөрийн түүхӨмнөх мөчлөгүүдийн төлбөрүүд

Portal дээр хийгдсэн үйлдлүүд ердийн webhook event-үүдийг үүсгэдэг тул өөрийн системдээ хяналт тавихад нэмэлт зүйл хийх шаардлагагүй.

Ирээдүйд нэхэмжлэх, төлбөрийн баримт зэрэг харилцагчтай холбоотой бусад зүйлс мөн энэ portal-д нэгдэх болно.

Дараагийн алхам

  • Subscriptions — багцын мөчлөг, сунгалт, солилт
  • Customers — session үүсгэхэд шаардагдах customer_id авах