Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий заалт
“1. Ерөнхий заалт” хэсэгЭнэхүү үйлчилгээний нөхцөл нь “Кайт Лаб Девелопмент ХХК” (цаашид “Бид” гэх) -н хөгжүүлсэн Byl үйлчилгээг (цаашид “ Үйлчилгээ” гэх) ашиглахтай холбоотой хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхойлно.
Byl нь цахим төлбөрийн олон төрлийн шийдлийг хялбар байдлаар хөгжүүлэгчдэд нэвтрүүлэх боломжийг олгодог SaaS үйлчилгээ юм.
Byl үйлчилгээнд хэрэглэгчээр бүртгүүлэн ашигласнаар та эдгээр нөхцөлийг зөвшөөрч буй бөгөөд хэрэглэх үедээ дагаж мөрдөх ёстой.
2. Үйлчилгээний нөхцөл
“2. Үйлчилгээний нөхцөл” хэсэг2.1. Үйлчилгээг ашиглах эрх
“2.1. Үйлчилгээг ашиглах эрх” хэсэг- Хэрэглэгч нь Byl үйлчилгээний бүртгэлийг үүсгэж, өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
- Хэрэглэгч үйлчилгээнд бүртгүүлэхдээ “Баталгаажсан бизнес болох нөхцөл”-д заасан KYC (Know Your Customer) баталгаажуулалтыг бүрэн гүйцэтгэх ёстой. Баталгаажуулалтгүй хэрэглэгчдэд үйлчилгээний хязгаарлагдмал хувилбарыг санал болгоно.
- Үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч 18 насанд хүрсэн байх ёстой. Насанд хүрээгүй хэрэглэгчийн үйлдэлээс үүсэх хариуцлагыг тухайн хэрэглэгчийн асран хамгаалагч хариуцна.
- Үйлчилгээг зөвхөн хууль ёсны, зөвшөөрөгдсөн зорилгоор ашиглах ёстой.
- Хэрэглэгч өөрийн бүртгэл болон холбогдох мэдээллийг нууцлах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.
2.2. Гүйлгээний зохицуулалт
“2.2. Гүйлгээний зохицуулалт” хэсэг- Byl нь хэрэглэгчийн орлогыг өөрийн дансанд хүлээн авахгүй бөгөөд төлбөрийн системийг шууд хэрэглэгчийн банкны данс руу чиглүүлэн зохицуулна.
- Хэрэглэгч QPay мерчант эрхийг өөрийн нэр дээр авах бөгөөд төлбөрийн мэдээллийг Byl хадгалахгүй.
- Byl нь гүйлгээний хэв маяг, хэрэглэгчийн үйлдлийг тогтмол хянах бөгөөд сэжигтэй гүйлгээ (залилан, хууль бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй) илэрвэл тухайн хэрэглэгчийн эрхийг түр түдгэлзүүлэх эсвэл бүр мөсөн хаах эрхтэй.
- Хэрэглэгч QPay эсвэл бусад төлбөрийн системээр дамжуулан хийсэн гүйлгээндээ бүрэн хариуцлага хүлээж, Byl-д гүйлгээний талаар шаардлагатай мэдээлэл (төлбөрийн баримт гэх мэт) өгөх үүрэгтэй.
2.3. Хориотой үйл ажиллагаа
“2.3. Хориотой үйл ажиллагаа” хэсэгByl үйлчилгээг дараах үйлдлүүдэд ашиглахыг хатуу хориглоно:
- Хууль бус, луйвар, залилангийн үйл ажиллагаа явуулах
- Авлига, мөнгө угаах, терроризм санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцох
- Төлбөрийн системийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, хакердах оролдлого хийх
- Гуравдагч платформд (Facebook, Instagram гэх мэт) хуурамч дагагч, лайк, сэтгэгдэл нэмэх, эсвэл бот ашиглахтай холбоотой үйлчилгээ.
- Сошиал медиа хаяг худалдах, зөвшөөрөлгүй нэвтрэх (“хакердах”) үйлчилгээ.
- Хуурамч бүтээгдэхүүн, үйлчилгээ (биелэгдэхгүй амлалт өгөх) худалдах.
- Зөвшөөрөлгүй мөрийтэй тоглоом, бооцооны үйлчилгээ.
- Олон нийтийн ёс зүйд нийцэхгүй контент, үйл ажиллагааг дэмжих
- Насанд хүрэгчдийн контент эсвэл хууль бус бараа (мансууруулах бодис, зэвсэг гэх мэт) худалдах.
- Насанд хүрээгүй хэрэглэгчдийг хууран мэхлэх, тэдний хувийн мэдээлэл, санхүүгийн хохирол учруулах үйлдэл явуулахыг хатуу хориглоно.
- Хуурамч купон, хөнгөлөлтийн кодын худалдаа.
- Фишинг эсвэл хэрэглэгчдийн хувийн мэдээлэл цуглуулах үйлчилгээ.
- Хууль бус программ, контент (хакердсан программ, оюуны өмчийн зөрчилтэй материалууд) түгээх.
Хэрэв хэрэглэгч дээр дурдсан хориотой үйл ажиллагааг явуулж буй нь тогтоогдвол Byl хэрэглэгчийн эрхийг шууд цуцлах эрхтэй.
2.4. Хариуцлагын заалт
“2.4. Хариуцлагын заалт” хэсэг- Byl нь платформд бүртгэлтэй хэрэглэгчдийн үйл ажиллагааг хянах, зөрчил илэрвэл таслан зогсоох арга хэмжээ авна. Гэсэн ч хэрэглэгчийн эцсийн үйлдэл, төлбөрийн гүйлгээнээс үүсэх хариуцлагыг тухайн хэрэглэгч бүрэн хариуцна.
- Мерчант хэрэглэгч өөрийн үйл ажиллагаатай холбоотой хохирлыг бүрэн хариуцна.
- Хэрэглэгч гуравдагч этгээдтэй (QPay гэх мэт) хийсэн гүйлгээний маргааныг өөрөө шийдвэрлэх бөгөөд Byl-д энэ талаар хариуцлага хүлээлгэх боломжгүй.
2.5. Өөрчлөлт ба шинэчлэлт
“2.5. Өөрчлөлт ба шинэчлэлт” хэсэг- Byl үйлчилгээний нөхцөлийг шинэчлэх эрхтэй бөгөөд шинэчилсэн нөхцөлүүдийг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх болно.
- Хэрэглэгч шинэ нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд үйлчилгээг ашиглахаа зогсоох эрхтэй.
2.6. Өгөгдөл хамгаалалт ба нууцлал
“2.6. Өгөгдөл хамгаалалт ба нууцлал” хэсэг- Хэрэглэгчийн өгөгдөл нь манай нууцлалын бодлогын дагуу хамгаалагдана.
- Byl нь хэрэглэгчийн хувийн болон төлбөрийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
- Хэрэглэгч өөрийн нэвтрэх эрх, нууц үгийг хамгаалах үүрэгтэй бөгөөд аливаа зөрчлөөс үүсэх хариуцлагыг хүлээнэ.
2.7. Хэрэглэгчийн гомдлын зохицуулалт
“2.7. Хэрэглэгчийн гомдлын зохицуулалт” хэсэг- Хэрэглэгч эсвэл гуравдагч этгээдээс ирсэн гомдлыг Byl 48 цагийн дотор хүлээн авч, шалгалт эхлүүлнэ.
- Гомдолтой холбоотой нотлох баримт (төлбөрийн хуулга, чатын түүх гэх мэт) ирүүлсэн тохиолдолд шалгалтыг илүү хурдан гүйцэтгэнэ.
- Зөрчил тогтоогдвол мерчантийн эрхийг түр түдгэлзүүлэх эсвэл бүр мөсөн хаах хүртэл арга хэмжээ авна.
- Гомдлын нууцлалыг хадгалж, зөвхөн шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудтай хуваалцана.
3. Үйлчилгээний дуусгалт ба цуцлалт
“3. Үйлчилгээний дуусгалт ба цуцлалт” хэсэг- Хэрэглэгч хүссэн үедээ өөрийн дансыг хаах боломжтой.
- Byl нь хэрэглэгчийн зүгээс үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн гэж үзвэл дансыг цуцлах эрхтэй.
- Бүртгүүлснээс хойш 2 сарын турш ашиглагдаагүй бүртгэлийг Byl урьдчилан мэдэгдэлгүйгээр бүрмөсөн устгана. Ашиглагдаагүй гэдэг нь зөвхөн хоосон тест төсөлтэй (эсвэл төсөлгүй) бөгөөд гүйлгээ, бүтээгдэхүүн, харилцагч, нэхэмжлэх зэрэг ямар ч өгөгдөл үүсгээгүй, Live горимд шилжээгүй, байгууллагаа баталгаажуулаагүй, багц худалдаж аваагүй, баг гишүүн нэмээгүй, сүүлийн 2 сард бүртгэл, баг, төсөлдөө өөрчлөлт оруулаагүй бүртгэлийг хэлнэ. Устгахад хэрэглэгчийн бүртгэл, баг, төсөл, тэдгээрийн тохиргоо хамт устах бөгөөд сэргээх боломжгүй. Дахин ашиглахыг хүсвэл шинээр бүртгүүлнэ.
- Хэрэв үйлчилгээний цуцлалттай холбоотой маргаан гарвал, хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ.
4. Холбоо барих
“4. Холбоо барих” хэсэгХэрэв танд үйлчилгээний талаар асуух зүйл байвал дараах хаягаар холбогдоно уу.
- 📧 Имэйл: [email protected]
- 🌐 Вебсайт: byl.mn