Агуулга руу шилжих

Банкны данс

Byl таны орлогыг өөр дээрээ хүлээн авдаггүй — харилцагчийн төлбөр таны банкны данс руу шууд ордог. Данс нь төсөлд биш, бизнест бүртгэгдэнэ. Төсөл бүр бизнесийн данснуудаас аль дансаар орлогоо авахаа өөрөө сонгоно.

Данснуудаа удирдлагын самбарын Бизнес → Банкны данс цэсээс удирдана (зөвхөн багийн эзэмшигч).

  1. Банкны данс хуудсанд Данс нэмэх товчийг дарна.
  2. Дараах мэдээллийг оруулна:
    • Банк — жагсаалтаас сонгоно.
    • Дансны дугаар — 9–12 оронтой тоо.
    • Дансны нэр — банкинд бүртгэлтэй эзэмшигчийн нэр.
  3. Хадгалснаар данс бүртгэгдэнэ.

Зөвхөн тухайн бизнесийн эзэмшлийн дансыг бүртгэнэ: дансны нэр нь бизнесийн баталгаажсан нэртэй таарах ёстой. Энэ нэр Бизнес → Ерөнхий хуудасны «Бүртгэлтэй нэр» мөрөнд харагдана. Таарахгүй бол данс бүртгэгдэхгүй, алдааны мессеж юуг засахыг хэлнэ. Бизнес баталгаажаагүй бол данс нэмэх боломжгүй.

  • Хувь хүн — таны овог, нэр хоёулаа (жишээ нь «Ганбаатар Бат»). Зөвхөн нэрээ бичвэл таарахгүй. Овог, нэрийн дараалал, кирилл эсвэл латин үсэг хамаагүй.
  • Байгууллага — улсын бүртгэлтэй нэр. ХХК, ТББ гэх мэт хэлбэрийг бичсэн, бичээгүй хамаагүй. Худалдааны нэр, захирлын хувийн данс таарахгүй.

Нэг дансыг давхар бүртгэх боломжгүй.

Төсөл бүр QPay болон Банкны шилжүүлгийн орлогоо аль дансаар авахаа өөрөө тохируулна. Төслийн Банкны данс хуудаснаас бизнесийн идэвхтэй данснуудаас нэгийг сонгоно. Нэг төслийн дансыг солиход бусад төсөлд нөлөөлөхгүй.

Шинэ төсөл данс тохируулаагүйгээр үүснэ, Test горимд ажиллаж болно. Данс тохируулсан байх нь Live горимд шилжих гурван шаардлагын нэг.

Банкны шилжүүлэг төлбөрийн хэлбэрт худалдан авагчид харуулах дансыг бизнесийн идэвхтэй данснуудаас тусад нь сонгож болно.

Данс идэвхгүй болгох, устгах

“Данс идэвхгүй болгох, устгах” хэсэг
  • Бүртгэсэн дансыг засах боломжгүй. Өөр данс хэрэгтэй бол шинээр нэмээд төслийн Банкны данс хуудаснаас сонгоно.
  • Идэвхгүй болгосон данс төлбөр хүлээн авахад ашиглагдахгүй.
  • Орлого хүлээн авч буй дансыг (төсөлд тохируулсан данс, Банкны шилжүүлэгт сонгосон данс) идэвхгүй болгох, устгах боломжгүй.