Төслийн горимууд: Test ба Live
Byl төсөл бүр Test эсвэл Live гэсэн хоёр горимын аль нэгэнд ажиллана.
Test горим
“Test горим” хэсэгШинэ төсөл Test горимд үүснэ. Энэ горимд ямар ч төлбөр, баталгаажуулалтгүйгээр хөгжүүлэлтээ эхлүүлж болно: бүх зүйл Live горимтой ижил зарчмаар ажиллах бөгөөд зөвхөн гүйлгээ бүр 100 төгрөгөөр хязгаарлагдана. Ингэснээр төлбөрийн бүтэн урсгалыг эрсдэлгүй туршиж, орлого хэрхэн бүртгэгдэж байгааг харна.
Анхааруулга: Test горимд хийгдсэн гүйлгээ зөвхөн туршилтын зориулалттай бөгөөд бодит төлбөрт тооцогдохгүй.
Бизнесээ баталгаажуулж, төслийн дансаа тохируулсан бол Test горимын QPay гүйлгээ таны дансанд орно. Түүнээс өмнө Test горимын гүйлгээ Byl-ийн туршилтын мерчантаар дамжиж, Byl-ийн дансанд орно.

Live горимд шилжих
“Live горимд шилжих” хэсэгLive горим нь таны төслийг бодит төлбөрийн системд холбож, хэрэглэгчдээс бодит дүнтэй гүйлгээ хүлээн авах боломжийг олгоно. Шилжихийн өмнө дараах гурван нөхцөлийг хангасан байх шаардлагатай:
- Бизнесээ баталгаажуулна
- Багц идэвхжүүлнэ — өөрт тохирох багцаа сонгоно.
- Төслийн данс тохируулна — төслийн Банкны данс хуудаснаас бизнесийн банкны данснуудаас нэгийг сонгоно.
Нөхцөлүүдийг хангасны дараа Төслийн тохиргоо хэсгээс «Live горимд шилжих» сонголтыг хүссэн үедээ идэвхжүүлнэ.

Test ба Live горимын ялгаа
“Test ба Live горимын ялгаа” хэсэг| Онцлог | Test горим | Live горим |
|---|---|---|
| Гүйлгээний дүн | Тогтмол 100 төгрөг | Бодит үнийн дүн |
| Бизнес баталгаажуулалт | Шаардлагагүй | Заавал шаардлагатай |
| Төлбөртэй багц | Шаардлагагүй | Идэвхтэй байх ёстой |
| Төслийн данс | Шаардлагагүй | Шаардлагатай |
| Ашиглалтын зорилго | Хөгжүүлэлт, туршилт | Бодит хэрэглээнд ашиглах |
Дараагийн алхам
“Дараагийн алхам” хэсэг- Баталгаажсан бизнес — Live горимын эхний шаардлага
- Банкны данс — төслийн данс тохируулах
- Эхлүүлэх заавар — бүртгэлээс эхний төлбөр хүртэлх бүтэн зам