Агуулга руу шилжих

Эхлүүлэх заавар

Энэ заавар таныг бүртгэлээс эхлээд эхний төлбөрөө хүлээн авах хүртэл алхам алхмаар хөтөлнө. Бүх алхмыг Test горимд, ямар ч төлбөргүйгээр туршиж болно.

1. Бүртгүүлж, төсөл үүсгэх

“1. Бүртгүүлж, төсөл үүсгэх” хэсэг
  1. byl.mn/dashboard хаягаар бүртгүүлнэ.
  2. Багаа үүсгэнэ — Byl дээрх бүх зүйл (төсөл, токен, баталгаажуулалт) багт харьяалагдана. Хамтран ажиллагсдаа дараа нь багтаа урьж болно.
  3. Төслөө үүсгэнэ — төсөл нь таны нэг бизнес, вебсайт эсвэл аппликейшн юм.

Шинэ төсөл Test горимд үүснэ: бүх зүйл бодит горимтой ижил ажиллах бөгөөд гүйлгээ бүр 100 төгрөгөөр хязгаарлагдана. Дэлгэрэнгүйг Test ба Live хуудаснаас уншина уу.

2. Эхний нэхэмжлэхээ үүсгэх

“2. Эхний нэхэмжлэхээ үүсгэх” хэсэг

Хамгийн хурдан туршилт — удирдлагын булангийн Нэхэмжлэх цэсээр орж гараар нэхэмжлэх үүсгээд, гарч ирэх линкээр орж 100 төгрөгийн туршилтын төлбөр төлж үзнэ.

API-аар туршихыг хүсвэл:

  1. Төслийнхөө Тохиргоо → API токэн хуудаснаас токен үүсгэнэ.
  2. Төслийн ID-гаа Тохиргоо цэснээс хуулна.
  3. Дараах хүсэлтийг ажиллуулна:
Терминал
BYL_PROJECT_ID="таны төслийн ID"
BYL_TOKEN="таны API token"
curl -X POST https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/invoices \
-H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \
-H 'Accept: application/json' \
-H 'Content-Type: application/json' \
-d '{ "amount": 1000, "description": "Миний эхний нэхэмжлэх" }'

Хариунд ирэх url руу орж төлбөрийн урсгалыг туршина. API-ийн бүрэн боломжийг API тойм хуудаснаас үзнэ үү. Laravel хэрэглэдэг бол Laravel SDK-г шууд суулгаж болно.

3. Төлбөр төлөгдсөнийг системдээ мэдэх

“3. Төлбөр төлөгдсөнийг системдээ мэдэх” хэсэг

Төлбөр төлөгдмөгц Byl таны сервер рүү webhook илгээдэг — invoice.paid, checkout.completed зэрэг event-үүдийг хүлээн авч захиалгаа автоматаар баталгаажуулна. Төслийнхөө Webhook цэсээс endpoint-оо бүртгэнэ.

Мөн Telegram, Discord руу хүнд зориулсан мэдэгдэл тохируулж болно.

Бодит төлбөр хүлээн авахад бэлэн болмогц дараах гурван нөхцөлийг хангана:

  1. Бизнесээ баталгаажуулна — баталгаажуулалт амжилттай болмогц QPay мерчант эрх, үндсэн банкны данс автоматаар үүснэ.
  2. Багц идэвхжүүлнэ — өөрт тохирох багцаа сонгоно.
  3. Үндсэн данстай эсэхээ шалгана — орлого орох данс тодорхой байх ёстой.

Дараа нь төслийн Тохиргоо хэсгээс Live горимд шилжинэ. Test горимд бичсэн код Live горимд өөрчлөлтгүй ажиллана — зөвхөн Live төслийн токен, ID-гаар солино.