API токен
API токен нь Byl API-д хандах таны түлхүүр юм. Хүсэлт бүрд Authorization header-ээр дамжуулагдана.
Токен үүсгэх
“Токен үүсгэх” хэсэг- Удирдлагын буланд нэвтэрнэ.
- Төслөө сонгоод зүүн талын цэсний Тохиргоо → API токэн хуудсанд орно.
- Токендоо санахад хялбар нэр өгөөд (жишээ нь
production-server,staging) үүсгэнэ.

Токен алдагдсан эсвэл шаардлагагүй болсон бол ижил хуудаснаас устгаж хүчингүй болгоод, шинэ токен үүсгэнэ. Хуучин токен устсан даруйдаа ажиллахаа болино.
Токены хүрээ
“Токены хүрээ” хэсэгТөслийн хуудаснаас үүсгэсэн токен зөвхөн тэр төсөлд хүчинтэй:
- Хүсэлтийн хаяг дахь төслийн ID токены төслөөс өөр бол
403буцна. - Өөр төсөлд хандахын тулд тэр төслөөс тусдаа токен үүсгэнэ.
- 2026 оны 8-р сараас өмнө үүсгэсэн токен төсөлд уягдаагүй тул та гишүүнээр байдаг багийн бүх төсөлд ажилласаар байна; удирдлагын буланд “хуучин” гэж харагдана — боломжтой үедээ дахин үүсгэнэ үү.
Багийн токен
“Багийн токен” хэсэгХарилцагчдынхаа төлөө төсөл нээдэг platform баг Account-ын API токэн цэсээс (багийн эзэнд харагдана) багийн токен үүсгэнэ. Энэ токен:
- харилцагч ба төслийн API-д (
/v1/clients,/v1/projects) хандана; - багийн бүх төслийн — өөрийн болон харилцагчдын — төслийн endpoint-уудад ч ажиллана.
Platform биш багт энэ цэс байхгүй. Төслийн токеноор харилцагч ба төслийн API дуудвал 403 буцна.
Токен ашиглан API дуудах
“Токен ашиглан API дуудах” хэсэгТокеноо Authorization: Bearer <токен> хэлбэрээр дамжуулна. Доорх жишээ шинээр нэхэмжлэх үүсгэж байна:
BYL_PROJECT_ID="таны төслийн ID"BYL_TOKEN="таны API token"
curl -X POST https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/invoices \ -H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \ -H 'Accept: application/json' \ -H 'Content-Type: application/json' \ -d '{ "amount": 1000, "description": "Test invoice" }'Токеноор таныг таньж, тухайн төсөлд нэхэмжлэх үүсгэн дараах хариу буцаана:
{ "data": { "id": 3, "status": "open", "amount": 1000, "description": "Test invoice", "number": "DEMO-0011", "project_id": 1, "due_date": "2026-06-25T05:27:42.000000Z", "created_at": "2026-06-24T05:27:42.000000Z", "updated_at": "2026-06-24T05:27:42.000000Z", "url": "https://byl.mn/h/invoice/3/XN3GbRBxTslkMCeDj10CJtqlHiPfcmZ8" }}Түгээмэл алдаа
“Түгээмэл алдаа” хэсэгТокен байхгүй, буруу бичсэн эсвэл устгагдсан бол 401 буцна:
{ "message": "Unauthenticated."}Шалгах зүйлс:
Bearerгэсэн угтвар болон түүний дараах зай байгаа эсэх.- Токеныг хуулах үед хоосон зай, шинэ мөр орсон эсэх.
Accept: application/jsonheader-ийг зааж өгсөн эсэх — эс бөгөөс алдаа HTML хэлбэрээр ирж болно.
Токен зөв ч 403 ирвэл таны хэрэглэгч тухайн төслийн багийн гишүүн биш байна. Алдааны бүх кодын жагсаалтыг API тойм хуудаснаас уншина уу.