Нэг удаа зараад сар бүр орлого ол
Гишүүнчлэл, багц, сургалт — давтагдах бүхнээ Byl дээр удирд. Сунгалтын сануулга, багц солилт, цуцлалт, эрхийн хяналт бүгд өөрөө ажиллана.
Давтагдах орлого нь давтагдах ажил байх албагүй
Сар бүр хэн төлсөн, хэнийх нь дуусахыг гараар хөтөлж эхэлбэл хэрэглэгч нэмэгдэх тусам ажил нь хамт нэмэгддэг. Subscription энэ ажлыг өөр дээрээ авна.
Дөрвөн алхам, дараа нь өөрөө эргэнэ
Эхний тохиргоог админ самбараас хийнэ. Үүний дараа мөчлөг бүр давтагдахад таны оролцоо шаардлагагүй.
Багцаа үүсгэ
Бүтээгдэхүүндээ сар эсвэл жилийн давтамжтай үнэ нэмнэ. Хэдэн ч багц, хэдэн ч үнэ байж болно.
Хэрэглэгч захиална
Давтагдах үнэтэй checkout төлөгдмөгц захиалга өөрөө үүсч, харилцагчид холбогдоно.
Byl сануулна
Мөчлөг дуусахаас өмнө хэрэглэгч рүү таны брэндтэй имэйл очно. Тэр portal дээрээ дараад төлнө.
Та эрхийг нь удирдана
Үүсэх, сунгах, цуцлагдах бүрд webhook ирнэ. Танай систем зөвхөн эрх нээх, хаахаа шийднэ.
Картнаас чимээгүй суутгадаггүй — санаатай сануулдаг
Монголын төлбөрийн сувгуудад автомат суутгал байдаггүй. Тиймээс Byl-ийн subscription нь хэрэглэгч өөрөө төлдөг зарчмаар ажиллана: мөчлөг дуусахын өмнө сануулга очиж, хэрэглэгч нэг товч дараад сунгана.
Byl өөрөө өөрийн багцаа 2023 оноос хойш яг ийм загвараар зардаг. Хэрэглэгчийн хувьд ойлгомжтой, танай хувьд маргаангүй — хэн ч мэдэлгүй мөнгө хасагдсан гэсэн гомдол гарахгүй.
Жилийн багцад сануулга 30, 7, 1 хоногийн өмнө очно.
Гараар хийхэд хамгийн их цаг иддэг зүйлс
Таамаглах боломжтой орлого
Идэвхтэй захиалга, сар бүрийн давтагдах орлого, дуусах хугацаанууд нэг дэлгэцэн дээр. Ирэх сард хэдэн төгрөг орохыг урьдчилан харна.
Сануулга өөрөө явна
Сарын багцад дуусахаас 7 хоног, 1 хоногийн өмнө; жилийн багцад 30, 7, 1 хоногийн өмнө. Цуцлалт хүссэн хүн рүү сануулга явахгүй.
Багц солиход кредит тооцно
Хэрэглэгч дээшлүүлэх үед үлдсэн хоногийн үнэ шинэ төлбөрөөс автоматаар хасагдана. Гараар тооцоолох, буцаан олгох шаардлагагүй.
Туршилтын хугацаа
1–365 хоногийн үнэгүй туршилт өгнө. Туршилт дуусахад хэрэглэгч төлбөл идэвхтэй болж, төлөхгүй бол өөрөө цуцлагдана.
Цуцлалт мөчлөгийн төгсгөлд
Цуцалсан хэрэглэгчийн эрх төлсөн хугацаа нь дуустал нээлттэй хэвээр. Санаагаа өөрчилвөл дуусахаас өмнө буцаах боломжтой.
Хүлээлтийн хугацаа
Бүтээгдэхүүн бүрдээ grace period тохируулбал төлбөр хожимдсон хэрэглэгчийн эрх шууд таслагдахгүй, эхлээд past_due төлөвт шилжинэ.
Сунгах, солих, цуцлах — бүгд хэрэглэгчийн гар дээр
Хэрэглэгч бүрд өөрийн захиалгыг удирдах хуудас автоматаар бий болно. Byl данс, нууц үг шаардлагагүй — имэйл дэх түр хугацааны линкээр шууд ордог.
Portal болон түүнээс явах бүх имэйл таны нэр, лого, өнгөөр харагдана. Хэрэглэгч танай апп-аас "Миний захиалга" дараад ороход ч, чат дээр support хийхэд ч нэг л хуудсыг ашиглана.
Billing portal гарын авлага →Сунгах
Хэдэн мөчлөгөөр сунгахаа сонгоод төлнө — сарын багц 12 сар хүртэл, жилийн багц 3 жил хүртэл.
Багц солих
Танай төслийн бусад багцууд жагсаалтад өөрөө гарч ирнэ. Үлдсэн хоног нь кредит болно.
Цуцлах, буцаах
Цуцлах хүсэлтээ өөрөө өгч, мөчлөг дуусахаас өмнө буцааж болно.
Түүхээ харах
Өмнөх мөчлөгүүдийн төлбөр, эрхийн дуусах хугацаа, үлдсэн хоног.
Ганцхан асуулт: энэ хүн эрхтэй юу?
Мөчлөг, сануулга, кредит тооцоог Byl хийнэ. Танай системд үлдэх ажил бол эрх нээх, хаах хоёрхон шийдвэр — subscription.canceled ирэх хүртэл эрх нээлттэй.
Хэрэглэгчийн эрхийг шалгах хамгийн хялбар зам — харилцагчийг лавлахад идэвхтэй захиалгууд нь хамт ирнэ. Өөрийн талд захиалгын хуулбар хөтлөх шаардлагагүй.
{
"type": "subscription.canceled",
"data": {
"object": {
"id": 4,
"status": "canceled",
"customer": {
"client_reference_id": "user_842"
}
}
}
}
Сар бүр давтагддаг бүх зүйлд
SaaS, вэб үйлчилгээ
Сарын багц, хэрэглэгчийн тоогоор ялгаатай үнэ, үнэгүй туршилт.
Фитнес, клуб гишүүнчлэл
Сар, улирал, жилийн эрх. Дуусах хугацаа нь ирэхэд өөрөө сануулна.
Онлайн сургалт
Контентын хандалтыг мөчлөгөөр зарж, төлөөгүй сурагчийн эрхийг автоматаар хаана.
Медиа, контент
Уншигчийн гишүүнчлэл, төлбөртэй мэдээллийн товхимол.
Түрээс, засвар үйлчилгээ
Тоног төхөөрөмжийн түрээс, сар бүрийн үйлчилгээний гэрээ.
Дэмжигчийн хандив
Сар бүр давтагдах дэмжлэг, түвшин бүрд өөр багц.
Дүрмүүд нь энгийн, гэхдээ тодорхой
Бүх нөхцөл, API-ийн дэлгэрэнгүйг гарын авлагаас уншина уу.
- Нэг харилцагч нэг бүтээгдэхүүн дээр нэг идэвхтэй захиалгатай байна.
- Сунгалт одоогийн дуусах хугацаан дээр нэмэгдэнэ — эрт төлсөн ч үлдсэн хоног алдагдахгүй.
- Багц солих үед тооцсон кредит 24 цаг хүчинтэй. Хугацаа хэтэрвэл шинэ checkout үүсгэнэ.
- Кредит нь шинэ багцын үнээс их бол мөчлөг дундуур доошлуулах боломжгүй — мөчлөг дуусахад солино.
- Нэг харилцагч нэг бүтээгдэхүүн дээр туршилтыг нэг л удаа авна.
- Идэвхтэй захиалгын тоо таны Byl багцаас хамаарна: Starter 10, Growth хязгааргүй. Тест горимд хязгаар үйлчлэхгүй.
Эхний захиалгаа өнөөдөр эхлүүл
Багц үүсгэх, туршилт өгөх, portal нээх — бүгд тест горимд эрсдэлгүй.