Нэмэгдсэн
Баг үүсгэх ба гишүүдээ урих
Нэг бүртгэлээр хэд хэдэн багтай ажиллаж, багийн админ имэйл хаягаар гишүүдээ урьж, төслөө хамтран удирдах боломжтой боллоо.
Баг солих хэсгээс шинэ баг үүсгэх боломжтой болсон — нэг бүртгэлээр хэд хэдэн багтай ажиллаж, хүссэн үедээ тэдгээрийн хооронд шилжих боломжтой. Баг бүр өөрийн «Багын тохиргоо» хуудастай бөгөөд гишүүд болон хүлээгдэж буй урилгуудыг тэндээс харж, удирдах боломжтой.
Гишүүн урих
- Админ гишүүний имэйл хаягийг бичиж урилга илгээнэ
- Уригдсан хүний имэйл рүү «Урилгыг хүлээн авах» товчтой захидал очно — холбоос зөвхөн тухайн имэйл хаягийн эзэнд нээгдэнэ
- byl бүртгэлгүй хэрэглэгч холбоосоор бүртгэлээ үүсгэж, баталгаажуулсны дараа урилга идэвхжинэ
- Хүлээгдэж буй урилгыг цуцлах, гишүүнийг хасах, гишүүн өөрөө багаас гарах боломжтой
Гишүүдийн эрх
Гишүүд төлбөр, нэхэмжлэх, бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. Багц, банкны данс, баталгаажуулалтыг зөвхөн админ удирдана. Мөн багийн нэр өөрчлөх, шинэ төсөл үүсгэх, төслийг live горимд шилжүүлэх, гишүүд урих/хасах зэрэг эрх админд үлдэнэ.