Төслөө өөрөө устгах
Багийн админ хэрэггүй болсон төслөө тохиргооноос шууд устгах боломжтой боллоо. Төлбөр, нэхэмжлэх, баримтын түүх хадгалагдаж, багийн бүх гишүүнд и-мэйлээр мэдэгдэнэ.
Өмнө нь төсөл устгуулахын тулд бидэнд хүсэлт илгээдэг байсан бол одоо багийн админ үүнийг өөрөө хийх боломжтой боллоо. Төслийн Тохиргоо → Төсөл устгах хэсгээс төслийн нэрийг бүтнээр нь бичиж баталгаажуулна. Устгасан төсөл багийн төслийн багтаамжаас хасагдах тул оронд нь шинэ төсөл үүсгэж болно.
Устгахад юу болох вэ
- Төсөл самбараас алга болж, API-аар хандах боломжгүй болно
- Төслийн checkout линкүүд идэвхгүй болж, төсөлд үүсгэсэн API токенууд хүчингүй болно
- Нээлттэй нэхэмжлэх байвал устгах цонхонд тэдгээрийг хүчингүй болгохыг зөвшөөрөх шаардлагатай. Хүчингүй болсон нэхэмжлэхийг харилцагч төлөх боломжгүй бөгөөд харилцагчид Byl-ээс тусдаа мэдэгдэл очихгүй
- Устгах мөчид явагдаж байсан төлбөр хэвийн дуусна
- Багийн бүх гишүүнд хэн, хэзээ, аль төслийг устгасныг мэдэгдсэн и-мэйл очно
Юу хэвээр үлдэх вэ
Төлбөр, нэхэмжлэх, баримтын түүх устахгүй — санхүүгийн бүртгэлд тань хэрэгтэй тул бүрэн хадгалагдана. Андуурч устгасан бол [email protected] хаягаар бидэнтэй холбогдож төслөө сэргээлгэх боломжтой.
Устгахаас өмнө
Дараах тохиолдолд эхлээд шийдвэрлэх шаардлагатай — эс бөгөөс устгах товч идэвхгүй байна:
- Харилцагчийн идэвхтэй багц (subscription) байвал — цуцална
- Худалдан авагч «Шилжүүлсэн» гэж мэдэгдсэн ч баталгаажуулаагүй банкны шилжүүлэг байвал — баталгаажуулах эсвэл татгалзана
Төсөл устгах эрх зөвхөн багийн админд байгаа бөгөөд гишүүдэд энэ хэсэг харагдахгүй.