Нэмэгдсэн

Багцад зөвхөн LIVE төсөл тоологдоно

Багцын төслийн хязгаарт зөвхөн LIVE горимд ажиллаж буй төсөл тоологдоно. Шинэ төсөл үүсгэхэд багц шаардлагагүй. Бүх үнэд НӨАТ орсон.

Өмнө нь TEST горимын төсөл ч багцын төслийн хязгаарт тоологддог байсан тул шинэ төсөл туршихын тулд нэмэлт төслийн эрх авах, эсвэл багц ахиулах шаардлага гардаг байлаа. Багцгүй баг ганцхан төсөл үүсгэж чаддаг байв.

Одооноос багцад зөвхөн LIVE төсөл тоологдоно.

Багц Үнэ LIVE төсөл
Starter ₮19,000/сар 1
Growth ₮39,000/сар 3

Юу өөрчлөгдсөн бэ

  • Шинэ төсөл үүсгэхэд багц шаардлагагүй. Шинэ төсөл TEST горимд үүснэ.
  • Багцын хязгаар төслөө LIVE горимд шилжүүлэх үед шалгагдана. Хязгаар гүйцсэн бол «Миний багц» хуудаснаас төслийн багтаамж нэмж авах, эсвэл багцаа ахиулна.
  • Сунгалтын дүнд зөвхөн LIVE төсөл орно. TEST төслийн төлөө өмнө нь авсан нэмэлт эрхийг дараагийн сунгалтаас хасна — танаас юу ч хийх шаардлагагүй.
  • Бүх үнэд НӨАТ орсон гэдгийг үнийн хуудас болон «Миний багц» хуудсанд тодорхой бичлээ. Үнэ өөрчлөгдөөгүй.

Юу хэвээрээ вэ

  • LIVE горимд шилжих нөхцөл хэвээр: баталгаажсан бизнес, идэвхтэй багц, төслийн орлого хүлээн авах данс.
  • TEST горимд бүх урсгал жинхэнэ төлбөрийн хэлбэрээр ажиллаж, гүйлгээ бүр ₮100-өөр хязгаарлагдана.