Давтагдах төлбөр ба Billing portal
Давтамжтай үнэ үүсгэж харилцагчаа сар, жилээр төлбөрт бүртгэх, харилцагч нь өөрөө сунгах, багц солих, цуцлах portal хуудас нэмэгдлээ.
Byl дээр давтамжтай төлбөр (subscription) авах боломж нэмэгдлээ.
Давтагдах төлбөр
Бүтээгдэхүүн дээрээ давтамжтай үнэ (сар / жил) үүсгээд харилцагчаа тэр үнэ дээр бүртгэнэ. Боломжууд:
- Сар, жилийн давтамж; нэг дор хэд хэдэн хугацаагаар урьдчилан төлүүлэх
- Туршилтын хугацаа (trial) — төлбөргүй эхлүүлж, дараа нь төлбөрт шилжүүлэх
- Багц хооронд шилжүүлэх — үлдсэн хоногийн үнийг шинэ багцаас хасаж тооцно
- Нэмэлт хугацаа (grace period) — хугацаа дуусаад төлбөр хийгдээгүй ч эрхийг тодорхой хоног хадгална
- Сунгалтын сануулга — хугацаа дуусахаас өмнө харилцагчид автоматаар и-мэйл илгээнэ
Багцын төлөв өөрчлөгдөх бүрд subscription.* webhook илгээгддэг тул та эрхийг өөрийн
системдээ автоматаар нээх, хаах боломжтой.
Billing portal
Харилцагч тань и-мэйлээр ирсэн холбоосоор орж багцаа өөрөө удирдана — сунгах, өөр багц руу шилжих, цуцлах, төлбөрийн түүхээ харах. Portal нь танай төслийн нэр, брэндээр харагдана.
Portal-ийн холбоос нь хугацаатай тул и-мэйл алдагдсан ч эрсдэл хязгаартай; хугацаа нь дууссан бол харилцагч тэр хуудаснаасаа шинэ холбоос хүсэх боломжтой.
Дэлгэрэнгүй: Subscriptions · Billing portal