Зассан

Багцын и-мэйлүүд дэлгэрэнгүй болов

Багц идэвхжсэн, туршилт эхэлсэн, сунгалтын сануулга, цуцлагдсан гэсэн дөрвөн и-мэйл одоо төлбөр, давтамж, огноог хүснэгтээр харуулж, цаашид юу болохыг тодорхой бичдэг болов.

Багц (subscription) зарж буй мерчантуудын харилцагчид дараах дөрвөн и-мэйлийг хүлээж авдаг:

И-мэйл Хэзээ илгээгдэх
Багц идэвхжлээ Төлбөр хийгдэж багц эхлэхэд
Туршилтын эрх нээгдлээ Туршилтын хугацаатай багц үүсэхэд
Багцын хугацаа дуусах гэж байна Бүтээгдэхүүн дээр тохируулсан сануулгын хоногт
Багц цуцлагдлаа Багц эцэслэн цуцлагдахад

Өмнө нь эдгээр и-мэйл "захиалга эхэллээ", "захиалга цуцлагдлаа" гэсэн нэг өгүүлбэрээс бүрддэг байсан. Харилцагч хэдийг, ямар давтамжтай төлсөн, хэзээ хүртэл эрхтэй, дараа нь юу хийх ёстойгоо мэдэхийн тулд portal руу орох шаардлагатай байлаа.

Юу өөрчлөгдсөн

Дэлгэрэнгүйн хүснэгт. И-мэйл бүр дээр үйлчилгээний нэр, төлбөрийн дүн, төлбөрийн давтамж (сар бүр / жил бүр / 3 сар тутам), холбогдох огноонууд хүснэгтээр харагдана.

Сунгалт автоматаар хийгддэггүйг тодорхой хэлнэ. Byl-ийн багц нь картаас автоматаар төлбөр хасдаггүй — харилцагч өөрөө сунгах ёстой. И-мэйл одоо үүнийг шууд хэлж, сануулга хэдэн хоногийн өмнө ирэхийг мэдэгдэнэ.

Нэмэлт хугацаа (grace period) бодит утгаараа. Сунгалтын сануулга дээр танай бүтээгдэхүүнд тохируулсан нэмэлт хугацаа хэдэн хоног болохыг харуулна. Нэмэлт хугацаа тохируулаагүй бол "хугацаа дуусмагц эрх хаагдана" гэж бичнэ — таамаглал үлдэхгүй.

Сунгахад үлдсэн хоног үрэгдэхгүй. Шинэ хугацаа нь одоогийн хугацаа дууссан өдрөөс үргэлжлэн эхэлдэг. Энэ нь өмнө ч ийм ажилладаг байсан ч и-мэйл дээр бичигддэггүй байсан тул харилцагчид эрт сунгахаас эргэлздэг байв.

Туршилтын и-мэйл. Үлдсэн хоног, туршилт дуусах өдөр, дараа нь төлөх дүн харагдана. Мөн төлбөр төлөөгүй тохиолдолд ямар ч төлбөр нэхэмжлэхгүйгээр эрх хаагдана гэдгийг хэлнэ.

Цуцлалтын и-мэйл нь шалтгааныг ялгана. Харилцагч өөрөө цуцалсан бол "Таны хүсэлтийн дагуу", хугацаа дуусаад автоматаар цуцлагдсан бол "сунгалт хийгдээгүй тул" гэж өөр өөр бичнэ. Дахин авахад шинэ багц үүсч, хугацаа нь төлбөр төлсөн өдрөөс эхэлнэ гэдгийг мөн тодруулсан.

Portal холбоосын хугацаа. И-мэйл доторх багцын хуудасны холбоос аюулгүйн үүднээс хязгаартай хугацаатай байдаг. Одоо тэр огноог и-мэйл бүр дээр бичиж, хугацаа дууссан тохиолдолд холбоос дээрээс шинэ холбоос хүсэх боломжтойг сануулна.

Танд юу хийх шаардлагатай вэ

Юу ч хийх шаардлагагүй — и-мэйлүүд урьдын адил танай төслийн нэрээр, танай хариу бичих хаягаар илгээгдсээр байна. Нэмэлт хугацаа болон сунгалтын сануулгын хоногийг бүтээгдэхүүнийхээ тохиргооноос өөрчилвөл и-мэйл дээрх текст автоматаар шинэчлэгдэнэ.

Дэлгэрэнгүй: Subscriptions · Billing portal