Нэмэгдсэн

Төлбөрийн линк ба барааны үлдэгдэл

Самбараас үүсгээд хаана ч хуваалцах, дахин ашиглагдах төлбөрийн линк, мөн бүтээгдэхүүнд зарах тоо тохируулж үлдэгдлээ хянах боломж нэмэгдлээ.

Byl дээр код бичилгүй төлбөр авах, барааны үлдэгдлээ хянах хоёр боломж нэмэгдлээ.

Төлбөрийн линк

Самбараас бүтээгдэхүүнээ сонгоод (эсвэл нэр, дүнгээ шууд бичээд) хуваалцах линк үүсгэнэ. Линк нээгдэх бүрд шинэ захиалга үүсч, худалдан авагч ердийн төлбөрийн хуудсаар төлнө — вэбсайт, API холболт шаардлагагүй. Боломжууд:

  • Нэг линкээр хэдэн ч удаа, хэдэн ч харилцагчаас төлбөр авах
  • Худалдан авагч тоо ширхэгээ өөрөө сонгох (хамгийн бага/их хязгаартай)
  • Имэйл, утасны дугаар, хүргэлтийн хаяг цуглуулах
  • Хөнгөлөлтийн код зөвшөөрөх
  • Линкийг хэзээ ч идэвхгүй болгож түр зогсоох

Идэвхтэй линкийн тоо Starter багцад 5 байх бол Growth багцад хязгааргүй. Тест горимд хязгаар үйлчлэхгүй.

Барааны үлдэгдэл

Бүтээгдэхүүн бүрд «Зарах тоо» тохируулбал худалдан авалт бүрд үлдэгдэл автоматаар хасагдана. Төлж буй хүний барааг 10 минут түр хадгалж, давхар зарагдахаас сэргийлнэ.

Үлдэгдэл 5 болоход, дуусахад болон илүү борлуулалт гарахад product.stock_low event илгээгддэг тул Telegram, имэйл, webhook-оор цаг алдалгүй мэдэх боломжтой. Үлдэгдэл дууссан бүтээгдэхүүнтэй төлбөрийн линк «дууссан» хуудас харуулж, нөөцөө нэмтэл шинэ захиалга авахгүй.

Дэлгэрэнгүй: Төлбөрийн линк · Барааны үлдэгдэл