Зассан

iOS Messenger-ийн анхааруулга эргэж ирлээ

iOS дээр Facebook/Messenger-ийн дотоод хөтчөөр орж ирсэн худалдан авагчид банкны апп нээгдэхгүйг анхааруулах мэдэгдэл сэргээгдэж, төсөл тус бүрээр унтраах тохиргоотой боллоо.

iOS дээр Facebook болон Messenger линкийг Safari-аар биш өөрийн дотоод хөтчөөр (in-app browser) нээдэг. Тэр хөтөч банкны аппыг нээхэд хэрэгтэй deeplink (khanbank://, golomtbank:// гэх мэт)-ийг блоклодог тул худалдан авагч банкаа сонгоход юу ч болохгүй.

Энэ талаар анхааруулдаг байсан мэдэгдэл өмнөх засварын үеэр санамсаргүй хасагдсаныг буцаан сэргээлээ. Одоо ийм хөтчөөр орж ирснийг Byl автоматаар таниад төлбөрийн болон нэхэмжлэлийн хуудсанд анхааруулга, доод буланд нь "Open in external browser" гэсэн заавар харуулж, худалдан авагчийг гадаад хөтөч рүү зална.

Төсөл тус бүрээр унтраах

Хэрэв та үйлчлүүлэгчидтэйгээ өөр сувгаар харилцдаг бол уг анхааруулгыг унтраах боломжтой:

Удирдлагын булан → Төсөл → Тохиргоо → Брэндинг → Messenger анхааруулга

Өгөгдмөлөөр асаалттай тул одоо байгаа төслүүд шууд хамгаалагдана.

Дэлгэрэнгүй: Facebook Messenger дээр банкны апп нээгдэхгүй