Банкны шилжүүлгээр төлбөр хүлээн авах
Худалдан авагч танай данс руу шилжүүлэг хийж, та хуулгаа шалгаад баталгаажуулдаг шинэ төлбөрийн хэлбэр — гарцын шимтгэлгүй, мерчант эрх шаардлагагүй.
Төлбөрийн хэлбэрүүдэд Банкны шилжүүлэг нэмэгдлээ. QPay, Голомт, Pocket-ийн хажууд худалдан авагч танай банкны данс руу шууд шилжүүлэг хийж төлөх боломжтой болсон бөгөөд гарцын шимтгэл, мерчант эрх шаардлагагүй — төсөлд банкны данс бүртгэгдсэн байх л хэрэгтэй.
Худалдан авагчийн хувьд
Төлбөрийн хуудсанд «Дансаар шилжүүлэх» сонгоход танай данс, шилжүүлэх дүн болон гүйлгээний утга дээр бичих 6 оронтой код харагдана. Шилжүүлсний дараа «Шилжүүлсэн» товч дарахад мэдээлэл танд шууд очиж, худалдан авагч баталгаажуулалтыг хүлээх дэлгэц дээр үлдэнэ. Нэхэмжлэхийн хуудсанд ч мөн адил ажиллана.
Мерчантын хувьд
- Шилжүүлгийн мэдэгдэл Telegram / Discord сувгаар, суваг холбоогүй бол төслийн
имэйл рүү ирнэ (
payment.awaiting_verificationevent) - Төлбөр хуудасны «Баталгаажуулах хүлээгдэж буй» шүүлтүүрээс гүйлгээг код, дүнгээр нь олж Баталгаажуулах эсвэл шалтгаантайгаар Татгалзах
- Ирсэн дүн зөрүүтэй бол зөрүүг тэмдэглэж баталгаажуулах боломжтой
- Баталгаажуулмагц ердийн
checkout.completed/invoice.paidwebhook, мэдэгдэл, баримт илгээгдэнэ; татгалзвал худалдан авагч дахин төлөх боломжтой болно - Мэдэгдсэнээс хойш 3 хоног баталгаажуулах хугацаа өгөгдөж, дуусахаас 24 цагийн өмнө сануулга ирнэ
Дэлгэрэнгүй: Төлбөрийн хэлбэр