Нэмэгдсэн

Худалдан авагч дүнгээ өөрөө оруулах төлбөрийн линк

Хандив зэрэг чөлөөт дүнгийн төлбөр авах шинэ төрлийн линк, мөн линк бүрд татаж авах боломжтой QR код нэмэгдлээ.

Төлбөрийн линк одоо хоёр төрөлтэй боллоо. Одоогийн «Бүтээгдэхүүн, захиалга» төрлийн хажууд «Худалдан авагч дүнгээ өөрөө оруулна» төрөл нэмэгдэж, хандив (donation), талархлын төлбөр, урьдчилж дүн нь тодорхойгүй үйлчилгээнд ашиглах боломжтой боллоо.

Чөлөөт дүнгийн линк

Линк дээрээ худалдан авагчид харагдах гарчиг, тайлбар, зураг оруулна. Худалдан авагч линкээр орж ирээд төлөх дүнгээ шууд төлбөрийн хуудсан дээрээ бичээд, төлбөрийн сувгаа сонгоод төлнө — нэмэлт хуудас дамжихгүй. Боломжууд:

  • Хамгийн ихдээ 6 бэлэн дүнгийн санал — дүнгийн талбарын доор товч хэлбэрээр гарч, дарахад шууд бөглөгдөнө
  • Дүнгийн хязгаар — хамгийн бага, их дүнг тохируулж болно; хязгаараас гадуур дүнг систем хүлээж авахгүй
  • Имэйл, утасны дугаар цуглуулах, хөнгөлөлтийн код зөвшөөрөх зэрэг линкийн бусад тохиргоо хэвээр үйлчилнэ

Төлөгдсөн хандив бүр ердийн худалдан авалтын адил самбарт бүртгэгдэж, checkout.completed webhook болон мэдэгдэл илгээгдэнэ.

Линкийн QR код

Линк бүрийн дэлгэрэнгүй хуудсанд одоо QR код харагдах бөгөөд PNG хэлбэрээр татаж авч хэвлэх, постер болон кассын дэргэд байрлуулах боломжтой. Худалдан авагч уншуулмагц шууд төлбөрийн хуудас руу орно.

Дэлгэрэнгүй: Төлбөрийн линк