4 минут уншина Checkout Links Donations Payments

Хандив авах хамгийн энгийн арга

Дүнг нь өгөгч өөрөө шийддэг төлбөрийг Byl дээр хэрхэн нэг линкээр авах вэ — хандив, талархлын төлбөр, чөлөөт дүнгийн худалдан авалтад зориулсан шинэ боломж.

«Манай харилцагчид хандив авмаар байна» — сүүлийн саруудад бидэнд хамгийн олон ирсэн хүсэлт энэ байлаа.

Сайн үйлсийн аян зохион байгуулдаг холбоод. Контентоо үнэгүй түгээгээд, дэмжигчдээсээ талархал хүлээн авдаг бүтээгчид. Орон нутгийн санаачилга, сургуулийн төгсөгчдийн сан, номын клуб. Тэд бүгд нэг л асуудалтай тулгардаг: төлбөрийн дүнг нь өгөгч өөрөө шийддэг учраас ердийн «үнэ тогтоосон» худалдааны хэрэгсэл тохирдоггүй.

Тэгэхээр юу үлддэг вэ? Дансны дугаараа post дээрээ бичих. Шилжүүлгийн зурагнаас хэн, хэдэн төгрөг өгснийг ялгах. Гүйлгээний утга дээр «хандив» гэж бичихийг хүсэх, гэхдээ хэн ч бичдэггүй. Сар дуусахад тайлан гаргах гэж дансны хуулгатай ноцолдох.

Одоо үүнд илүү сайхан зам бий.

Худалдан авагч дүнгээ өөрөө оруулна

Төлбөрийн линк шинэ төрөлтэй боллоо. Линк үүсгэхдээ «Бүтээгдэхүүн, захиалга» гэдгийн оронд «Худалдан авагч дүнгээ өөрөө оруулна» гэдгийг сонгоход л хангалттай.

Ийм линкээр орж ирсэн хүнд таны оруулсан зураг, гарчиг, тайлбар бүхий төлбөрийн хуудас нээгдэнэ. Дүнгийн талбар аль хэдийн идэвхжсэн байх тул өгөх дүнгээ бичээд (эсвэл таны санал болгосон дүнгээс нэгийг товшоод), QPay, SocialPay, Pocket зэрэг сувгаасаа сонгоод л төлнө. Бүгд нэг хуудсан дээр — нэмэлт алхам, бүртгэл, апп татах шаардлагагүй.

  1. ТаХандивын линк үүсгэнэ
  2. ХуваалцанаPost, bio, QR, email
  3. ӨгөгчДүнгээ өөрөө шийднэ
  4. BylТөлбөрийг баталгаажуулна
  5. ТаХэн, хэдийг өгснийг шууд харна
Хандив цуглуулах урсгал дансны хуулгаас салж, нэг линк дээр төвлөрнө.

Дүнгийн саналууд — жижиг мэт боловч том ялгаа

Хоосон дүнгийн талбар хараад хүн эргэлздэг. «Хэд өгвөл зохистой юм бол?» гэсэн асуулт хариугүй үлдвэл, олон хүн юу ч өгөлгүй гарч оддог.

Тиймээс линк дээрээ хамгийн ихдээ 6 бэлэн дүн санал болгож болно — жишээ нь 5,000₮, 10,000₮, 20,000₮. Тэдгээр нь дүнгийн талбарын доор жижиг товч болж гарах тул өгөгч ганц товшилтоор сонгоно. Мэдээж хүссэн хүн өөр дүнгээ гараар бичсээр л байх боломжтой.

Мөн дүнгийн хязгаар тогтоож болно. Хамгийн бага дүн тавьбал 10₮-ийн туршилтын гүйлгээнүүд тайланг тань бохирдуулахгүй. Хамгийн их дүн тавьбал андуурч нэг тэг илүү дарсан хүнийг систем өөрөө зогсооно.

Тайлан өөрөө бэлдэгдэнэ

Хандив бүр Byl дээр ердийн худалдан авалтын адил бүртгэгдэнэ: хэн (имэйл, хүсвэл утас), хэзээ, хэдэн төгрөг. Линкийн дэлгэрэнгүй хуудсан дээрээс бүх төлөлтөө нэг дор харна — дансны хуулга шүүх, зураг цуглуулах ажил байхгүй.

Систем холбох шаардлагатай бол checkout.completed webhook ирдэг тул хандивын самбар, талархлын имэйл, нэрсийн жагсаалт зэргээ автоматжуулж болно. Мэдэгдлийн тохиргоогоор хандив бүрийг Telegram дээрээ мэдээд явж болно.

QR код — офлайн орчинд ч

Линк бүрийн хуудсан дээр одоо QR код бэлэн байгаа бөгөөд PNG-ээр татаж авч болно. Хэвлээд арга хэмжээнийхээ бүртгэлийн ширээн дээр, номын дэлгүүрийн кассны дэргэд, тайзны дэлгэц дээр тавихад л уншуулсан хүн бүр шууд хандивын хуудас руу орно.

Нэг линк — Facebook post, Instagram bio, имэйлийн хөл, хэвлэсэн QR. Хаана ч байсан ижил хаяг, ижил туршлага.

Хэнд хэрэг болох вэ

Сайн үйлсийн аян. Аян бүрд тусдаа линк үүсгэвэл аль аян хэр цугласныг линкийн хуудаснаас нь шууд харна. Аян дуусахад линкээ идэвхгүй болгочихно — түүх нь хадгалагдана.

Бүтээгчид. Подкаст, блог, видеоныхоо тайлбарт «Ажлыг минь дэмжих» линк тавь. Дэмжигч тань өөрийн боломжоор — заримдаа 5,000₮, заримдаа 50,000₮ — өгнө.

Талархлын төлбөр. Үнэгүй сургалт, зөвлөгөө, нээлттэй эхийн ажил хийдэг бол «үнэ» тогтоохгүйгээр үнэ цэнээ хүлээн зөвшөөрүүлэх зам.

Байгууллагын дотоод сан. Хамт олны бэлэг, төгсөгчдийн сан, багийн үйл ажиллагааны мөнгө — хэн өгснөө мартдаггүй, нэхдэггүй систем.

Хоёр минутад эхлээрэй

Удирдлагын булангийн Төлбөрийн линк цэснээс шинэ линк үүсгээд «Худалдан авагч дүнгээ өөрөө оруулна» төрлийг сонго. Гарчиг, зураг, хэдэн бэлэн дүнгээ оруулаад хадгал. Гарч ирсэн линкээ өөртөө илгээгээд өгөгчийн нүдээр нэг туршаад үз.

Тест горимд бүгдийг үнэгүй туршиж болно. Дэлгэрэнгүй зааврыг Төлбөрийн линк баримтаас үзээрэй.

Тест горимд үнэгүй туршина Бүртгүүлээд бодит төлбөрийн хэлбэрээр гүйлгээ хийж үзээрэй.
Эхлэх