Billing portal — Багцын удирдлага
Billing portal нь таны хэрэглэгч багцаа өөрөө удирдах self-service хуудас юм: сунгах, багц солих, цуцлах/буцаах, төлбөрийн түүхээ харах. Portal болон түүнээс илгээгдэх бүх имэйл таны брэндээр (нэр, лого, өнгө) харагдана.
Portal-д Byl данс, нууц үг шаардлагагүй — хандалт нь түр хугацааны session линкээр хийгдэнэ. Линк бүр тодорхой хугацааны дараа хүчингүй болдог тул алдагдсан линк аюул учруулахгүй.
Portal-ийн линк хэрэглэгчид хэрхэн хүрэх вэ
“Portal-ийн линк хэрэглэгчид хэрхэн хүрэх вэ” хэсэгГурван зам байна:
| Зам | Тайлбар |
|---|---|
| Byl автоматаар | Багц үүсэх, сунгалт дөхөх, цуцлагдах бүрд Byl хэрэглэгч рүү portal линктэй имэйл илгээдэг. Линк нь тухайн үйлдэлд хангалттай урт хугацаагаар хүчинтэй байна. |
| Таны аппликэйшнээс | Хэрэглэгч таны системд нэвтэрсэн үед “Миний багц” зэрэг товчоор portal руу оруулах бол доорх API-аар session үүсгээд түүний URL руу чиглүүлнэ. |
| Удирдлагын буланд | Support-ийн үед (чат, утас) харилцагчийн дэлгэрэнгүй хуудасны Billing portal → Линк үүсгэх товчоор 24 цагийн хүчинтэй линк үүсгэж, харилцагчид гардуулна. |
Ихэнх тохиолдолд Byl-ийн автомат имэйлүүд хангалттай тул танаас нэмэлт ажиллагаа шаардлагагүй. Session API нь зөвхөн өөрийн аппликэйшн дотроос хандалт өгөх шаардлагатай үед хэрэгтэй.
Session үүсгэх
“Session үүсгэх” хэсэгPOST /v1/projects/:project_id/billing-portal/sessions| Параметер | Төрөл | Заавал эсэх | Тайлбар |
|---|---|---|---|
customer_id |
Number | true | Харилцагчийн ID. |
Session нь үүсгэснээс хойш 30 минут хүчинтэй. Хэрэглэгч portal-д орох бүрд шинэ session үүсгэж чиглүүлээрэй — session-ий URL-ыг хадгалж, дахин ашиглах шаардлагагүй.
Жишээ хүсэлт
BYL_PROJECT_ID="таны төслийн ID"BYL_TOKEN="таны API token"
curl -X POST https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/billing-portal/sessions \ -H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \ -H 'Accept: application/json' \ -H 'Content-Type: application/json' \ -d '{ "customer_id": 12 }'Жишээ гаралт (201 Created)
{ "data": { "url": "https://byl.mn/h/billing-portal/Yi7smBukXN3GbRBxTslkMCeDj10CJtqlYi7smBukXN3GbRBxTslkMCeDj10CJtql", "expires_at": "2026-07-23T04:40:00.000000Z" }}Ердийн урсгал
Хэрэглэгч таны апп-д нэвтэрсэн байна │ "Миний багц" дарна ▼Таны сервер POST /billing-portal/sessions дуудна │ хариунд url ирнэ ▼Хэрэглэгчийг url руу redirect хийнэPortal дээр юу байдаг вэ
“Portal дээр юу байдаг вэ” хэсэгPortal нь тухайн харилцагчийн бүх багцыг нэг дор харуулна:
| Үйлдэл | Тайлбар |
|---|---|
| Төлөв харах | Багц, үнэ, статус, эрхийн дуусах хугацаа, үлдсэн хоног |
| Сунгах | Хэдэн мөчлөгөөр сунгахаа сонгоод (сарын багц: 1–12 сар, жилийн: 1–3 жил) checkout-оор төлнө |
| Багц солих | Төслийн бусад recurring үнэнүүдээс сонгоно; үлдсэн хоногийн кредит шинэ дүнгээс хасагдана |
| Цуцлах / буцаах | Цуцлалт хүсэх, мөчлөг дуусахаас өмнө цуцлалтаа буцаах |
| Дахин авах | Цуцлагдсан багцаа шинээр эхлүүлэх |
| Төлбөрийн түүх | Өмнөх мөчлөгүүдийн төлбөрүүд |
Portal дээр хийгдсэн үйлдлүүд ердийн webhook event-үүдийг үүсгэдэг тул өөрийн системдээ хяналт тавихад нэмэлт зүйл хийх шаардлагагүй.
Ирээдүйд нэхэмжлэх, төлбөрийн баримт зэрэг харилцагчтай холбоотой бусад зүйлс мөн энэ portal-д нэгдэх болно.
Дараагийн алхам
“Дараагийн алхам” хэсэг- Subscriptions — багцын мөчлөг, сунгалт, солилт
- Customers — session үүсгэхэд шаардагдах
customer_idавах