Агуулга руу шилжих

Барааны үлдэгдэл

Бүтээгдэхүүн бүрд зарах тоо тохируулж, Byl дээрх борлуулалтаа үлдэгдэлтэй уялдуулж болно. Худалдан авалт бүрд үлдэгдэл автоматаар хасагдаж, төлж буй хүний бараа түр хадгалагдаж, үлдэгдэл цөөрөхөд танд мэдэгдэнэ.

Энэ нь агуулахын систем биш — Byl дээр зарах хязгаар юм. Вариант, олон агуулах, гадны системтэй үлдэгдэл тааруулах зэрэг боломж байхгүй.

Зарах тоо тохируулах

“Зарах тоо тохируулах” хэсэг
  1. Удирдлагын буланд бүтээгдэхүүнээ нээж Зарах тоо талбарт үлдэгдлээ оруулна.
  2. Хоосон үлдээвэл хязгааргүй зарагдана (өгөгдмөл).
  3. Бүтээгдэхүүний жагсаалтын «Үлдэгдэл» баганад одоогийн үлдэгдэл харагдана.

Үлдэгдэл нь бүтээгдэхүүн дээр байдаг тул нэг бүтээгдэхүүний бүх үнэ нэг тоолуурыг хуваалцана. Checkout-д price_data-гаар шууд дамжуулсан (бүртгэлгүй) бараанд үлдэгдэл тооцогдохгүй.

Худалдан авалтын үед юу болох вэ?

“Худалдан авалтын үед юу болох вэ?” хэсэг
  1. Худалдан авагч checkout-оо баталгаажуулж төлбөрийн алхамд орох үед түүний барааг түр хадгална (reservation). Хадгалах хугацаа 10 минут бөгөөд төлбөрийн хуудсан дээр цаг хэмжигч харагдана.
  2. Хугацаа дуустал тухайн бараа өөр худалдан авагчид «боломжит үлдэгдэл»-ээс хасагдаж харагдана. Хуудсыг дахин ачаалахад хугацаа сунгагдахгүй — тоо ширхэг өөрчлөгдөх эсвэл хуучин хадгалалт дуусахад л шинээр эхэлнэ.
  3. Хугацаа дууссан бол төлбөрийг үргэлжлүүлэх боломжгүй болж, «Дахин эхлүүлэх» товч харагдана — худалдан авалт шинээр эхэлнэ.
  4. Боломжит үлдэгдэл хүрэлцэхгүй үед checkout баталгаажихгүй, «Барааны үлдэгдэл хүрэлцэхгүй байна.» гэсэн алдаа буцаана.

Төлбөр амжилттай болмогц зарагдсан тоо үлдэгдлээс хасагдана. Энэ нь аудитын бүртгэлд мөн хадгалагдана.

Үлдэгдэл дараах босго давах мөчид product.stock_low event үүсч, webhook болон мэдэгдлийн суваг руу тань илгээгдэнэ:

  • Үлдэгдэл 5 ба түүнээс доош орох үед — «үлдэгдэл бага» сануулга.
  • Үлдэгдэл 0 болох үед — «дууслаа» мэдэгдэл; линкээр худалдан авалт зогсоно.
  • Үлдэгдэл сөрөг болох үед — илүү борлуулалтын анхааруулга.

Босго дотор давтагдсан борлуулалт бүрд дахин мэдэгдэхгүй — зөвхөн босго давах мөчид нэг удаа илгээнэ.

{
"id": 112,
"project_id": 1,
"type": "product.stock_low",
"object": "product",
"data": {
"object": {
"id": 7,
"project_id": 1,
"name": "Гар хийцийн ваар",
"client_reference_id": null,
"stock": 4
}
},
"created_at": "2026-08-14T09:30:00.000000Z",
"updated_at": "2026-08-14T09:30:00.000000Z"
}

Төлбөрийн линктэй хамт

“Төлбөрийн линктэй хамт” хэсэг

Төлбөрийн линк үлдэгдэлтэй бүрэн уялдана:

  • Үлдэгдэл линкийн хамгийн бага хэрэгцээг хангахгүй болмогц линк «дууссан» хуудас харуулна.
  • Худалдан авагчийн сонгож болох дээд тоо боломжит үлдэгдлээр автоматаар хязгаарлагдана.
  • Үлдэгдлээ нэмэхэд линк өөрөө дахин зарж эхэлнэ.
  • 0 гэж тохируулбал зарагдахгүй; хоосон (хязгааргүй) байхаас өөр утгатай.
  • Үлдэгдэл Checkout API-аар үүссэн checkout, төлбөрийн линк хоёуланд нь адил үйлчилнэ — бүх төлбөрийн хэлбэр нэг тоолуураас хасна.
  • Үнэгүй (0₮) захиалга шууд баталгаажих тул үлдэгдэл мөн адил хасагдана.
  • Төлбөрийн линк — линкээ үлдэгдэлтэй уялдуулж зарах
  • Мэдэгдэл — product.stock_low-г Telegram, имэйлээр хүлээн авах
  • Webhook — үлдэгдлийн мэдэгдлийг системдээ хүлээн авах