Нууцлалын бодлого
1. Ерөнхий зүйл
“1. Ерөнхий зүйл” хэсэгЭнэхүү нууцлалын бодлого нь “Кайт Лаб Девелопмент ХХК” (цаашид “Бид” гэх) -н хөгжүүлсэн Byl үйлчилгээг (цаашид “Үйлчилгээ” гэх) ашиглах явцад хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалахтай холбоотой журмыг тодорхойлно.
Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахыг эрхэмлэн үздэг бөгөөд Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журам болон олон улсын стандартын дагуу мэдээллийг хамгаалдаг.
2. Цуглуулж буй мэдээлэл
“2. Цуглуулж буй мэдээлэл” хэсэгByl үйлчилгээг ашиглах явцад бид дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:
2.1. Хувийн мэдээлэл
“2.1. Хувийн мэдээлэл” хэсэг- Овог, нэр
- Имэйл хаяг
- Утасны дугаар
- Банкны дансны мэдээлэл (зөвхөн төлбөрийн гүйлгээ хийхэд шаардагдах хэмжээний мэдээлэл)
- Бүртгэлийн мэдээлэл (нэвтрэх нэр, нууц үг гэх мэт)
2.2. Техникийн болон хэрэглээний мэдээлэл
“2.2. Техникийн болон хэрэглээний мэдээлэл” хэсэг- IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл
- Үйлдлийн систем, хөтөчийн төрөл
- Хэрэглэгчийн үйлдлийн түүх (хуудсанд хандах, гүйлгээ хийх гэх мэт)
- Күүки болон бусад ижил төрлийн технологиор дамжин цугларсан мэдээлэл
3. Мэдээлэл ашиглах зорилго
“3. Мэдээлэл ашиглах зорилго” хэсэгБид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- Үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгчийн бүртгэлийг удирдах
- Төлбөрийн гүйлгээг хялбарчлах, аюулгүй байдлыг хангах
- Үйлчилгээний сайжруулалт, хөгжүүлэлт хийх
- Хууль эрхзүйн шаардлагыг биелүүлэх
- Үйлчилгээний нөхцөл зөрчсөн тохиолдолд хяналт тавих
4. Мэдээлэл хадгалах хугацаа
“4. Мэдээлэл хадгалах хугацаа” хэсэгБид хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн шаардлагатай хугацаанд хадгална. Хэрэглэгч үйлчилгээний дансаа устгасны дараа холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллийг тодорхой хугацаанд хадгалж болох бөгөөд энэ хугацаа дуусмагц устгана.
Бүртгүүлснээс хойш 2 сарын турш ашиглагдаагүй бүртгэлийг Үйлчилгээний нөхцөл-ийн 3-р хэсгийн дагуу автоматаар устгах бөгөөд түүнд хамаарах хувийн мэдээллийг хамт устгана.
5. Мэдээлэл хуваалцах
“5. Мэдээлэл хуваалцах” хэсэгByl нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах нөхцөлүүдэд гуравдагч этгээдтэй хуваалгаж болно:
- Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (QPay гэх мэт)
- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагууд
- Аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай тохиолдолд
- Манай үйлчилгээний хөгжүүлэлт, сайжруулалтад туслалцаа үзүүлдэг гуравдагч талуудтай (өгөгдөл шинжилгээ, дэд бүтэц, техник хангамж гэх мэт)
6. Мэдээлэл хамгаалах
“6. Мэдээлэл хамгаалах” хэсэгБид хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахын тулд дараах арга хэмжээг авдаг:
- Шифрлэлтийн технологи ашиглах
- Өгөгдлийн нууцлалыг сайжруулах дотоод бодлого мөрдөх
- Нэвтрэх эрх, хяналтын механизмыг тогтмол шинэчлэх
- Төлбөрийн мэдээллийг гуравдагч этгээдтэй дамжуулахгүй байх
7. Күүки болон мөрдөх технологи
“7. Күүки болон мөрдөх технологи” хэсэгByl нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулахын тулд күүки болон бусад мөрдөх технологийг ашиглаж болно. Хэрэглэгч өөрийн хөтчийн тохиргоогоор дамжуулан күүки ашиглалтыг хянах, устгах боломжтой.
8. Хэрэглэгчийн эрх
“8. Хэрэглэгчийн эрх” хэсэгХэрэглэгч өөрийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхийг эдэлнэ:
- Өөрийн мэдээлэлд хандах, засварлах
- Мэдээлэл устгах, өөрчлөх хүсэлт гаргах
- Мэдээлэл цуглуулах, ашиглахыг эсэргүүцэх
- Мэдээлэл дамжуулах эрхээ эдлэх
9. Өөрчлөлт ба шинэчлэлт
“9. Өөрчлөлт ба шинэчлэлт” хэсэгБид энэхүү нууцлалын бодлогыг цаг тухайд нь шинэчлэх эрхтэй. Шинэчилсэн хувилбарыг вэбсайт болон хэрэглэгчдэд мэдэгдэх замаар нийтэлнэ.
10. Холбоо барих
“10. Холбоо барих” хэсэгХэрэв танд нууцлалын бодлоготой холбоотой асууж тодруулах зүйл байвал дараах хаягаар холбогдоно уу:
- 📧 Имэйл: [email protected]
- 🌐 Вебсайт: byl.mn